нийгэмОлны танил

Далай лам өнөөдөр онлайнаар ном уншина гэв

Өнөөдөр 10.00 цагаас Далай лам Энэтхэг улсын Драмсала хот дахь өөрийн номын өргөөнөөсөө “Монгол Сүнчой-2019” номын айлдварыг онлайнаар унших юм байна. Мөн Далай ламын айлдвараар “Их Богд Зонхова ламын шүтэн барилдлагын магтаал”, “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” гэсэн хоёр номыг монгол хэлний орчуулгатайгаар сүсэгтэн олонд үнэ төлбөргүй тарааж, номонд даган баясах боломжийг өгч буй аж.

Уг арга хэмжээ “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд сүсэгтэн олонд үнэ төлбөргүй. Далай багшийн айлдварын урилгыг үнэ төлбөргүй тараагаад аль хэдийнэ дууссан байна. Гэхдээ урилгыг аваад ирж амжаагүй хүмүүсийн суудалд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныг оруулна гэдгийг “Ламын гэгээн монгол сүнчой” ТББ-ын зохион байгуулагчид хэлж байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close