Бусад хүмүүсНо-той хүн

Жастын Ш.Батхүү архинд орж сэтгэцийн өөрчлөлттэй болсон уу!

2009 онд “Жаст “ХХК компани Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Засгийн газраар баталгаа гаргуулан Их Британийн Стандарт банкны Өмнөд Африкийн салбарт барьцаанд тавьж, зээл авсан хэрэг өнөө хүртэл ОУ-н шүүхээр хэлэлцэгдэж байгаа нь түмэн маргаан, мэдэгдлийг дагуулж байна.
Хэргийн гол буруутан болох Жастын Ш.Батхүү тухайн үед бүх хөрөнгөө хураалгаж, шоронд орж өршөөлөөр суллагдсан боловч түүний тарьсан хэрэг өнөө хүртэл эцэслэн шийдэгдэлгүй улс төрчдийн нэгнээ буруутгах сэдэв болсон хэвээр байна. Мөн улсынхаа ганц саалийн үнээг барьцаанд тавьж зээл авсныхаа уршгаар өөрийнхөө хөрөнгийг ч алдсан Ш.Батхүүг сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлттэй болж, бор дарсанд шунах болсон талаар хэвлэлүүд бичих боллоо.
Улсын ганц саалийн үнээг барьцаанд тавьж авсан зээлээ “Жаст “ХХК компани 2012 он дуустал өөрсдөө барагдуулж байгаад 2013 оноос санхүүгийн асуудал нь хүндэрч өрөө төлж чадахгүйд хүрсэн. Тэр цагаас хойш Стандарт банк өрөө нэхэж баталгаа гаргасан Эрдэнэт үйлдвэртэй ОУ-н Арбитрын шүүхээр заргалдаж эхэлсэн. Асуудал өрнөх хооронд “Жаст “ХХК компани дампуурлаа зарлаж 109 сая долларын зээлээ төлж чадахгүйд хүрсэн учраас тус компанийн захирал Ш.Батхүүд хуулийн хариуцлага хүлээлгэсэн байдаг.
Ш.Батхүүд Монгол улсын ганц саалийн үнээ болох Эрдэнэт үйлвэрийг барьцаанд тавих баталгааны бичигт тухайн үеийн ТӨХ-ны дарга асан одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн дарга Т.Очирхүү, “Эрдэнэт “үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан гэдэг. Үүнд мөн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярыг нөлөөлсөн хэмээх явган яриа ч бий. Гэвч Монголын хууль хяналтынхан тэдний гарын үсгийг Ш.Батхүү хуурамчаар ашигласан хэмээн мэдэгдэж түүнийг Өршөөлийн хуулинд хамруулж энэ хэрэг замхарсан юм.
Тэгвэл ОУ-ын Арбитрын шүүхээр дээрх нэр бүхий дарга нарын гарын үсгийг хуурамч биш гэж үзсэн ба үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт “үйлдвэр ОУ-ын Арбитрын шүүхийн давж заалдах шатанд ялагдсан.
Үүний улмаас 100-гаад сая ам.долларын өрийг Монгол улс буюу Эрдэнэт үйлдвэр, Өмнөд Африкийн Стандарт банкинд барагдуулах үүрэг хүлээгээд байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр ”-ийг 100 хувь төрийн мэдэлд авч, хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэхээр шийдсэн.
“Эрдэнэт үйлдвэр ”зэсийн үнэ өндөр үед 100 сая ам.долларын ноогдол ашиг хувиарласан байдаг ба үүний 10 хувь нь 10 сая ам.доллар. Иргэддээ хуваавал 3.3 ам.доллар буюу 8000 орчим төгрөг. Бүх юмыг сайнаар бодвол ард түмэн Эрдэнэт ХК-ийн 49%-н арван хувиас жилд 8000 төгрөг авч тэнгэрийн умдаг атгах бололтой.

undesten.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close