зөвлөгөө

Хэвлийн өөхийг эрчимтэй шатаах жор

Зуны халуун өдрүүд хэдийн ирж, охид бүсгүйчүүд богино загвартай цамцаар гоёж, бэлхүүсээрээ гайхуулан, хотын гудмаар алхах болжээ. Та ч гэсэн тэдэн шиг хүн бүрийн харцыг булааж, алхахыг хүсэх ч, унжсан гэдэс, махлаг бэлхүүсээсээ болоод шантарч сууна уу. Тийм бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ бэлхүүсийг нарийсгаж, хэвлийн өөхийг богино хугацаанд шатаах амтат шүүсийг хэрхэн бэлтгэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Хэвлийн өөхийг эрчимтэй шатаах жор
Хэвлийн өөхийг шатааж, тураах амтат ундаа бэлтгэх арга
Орц:

Цоохор майлзны иш – 1 ширхэг
Өргөст хэмх – 1 ширхэг
Яншуй – 1 аяга
Хан боргоцой – 3 зүсэм
Бэлтгэх арга:

Та ногоонуудаа угааж, хан боргоцойг хальслаарай. Бүх орцуудаа блендэрт хийж, холих бөгөөд давс, перец, чихэр гэхчлэн ямар ч амтлагч хийж болохгүйг анхаар.

Бэлтгэсэн шүүсээ өглөөдөө, 15 минутын дотор ууж дуусгах хэрэгтэй. Тус шүүсийг уухын зэрэгцээ хөнгөн дасгал хийснээр та 7 хоногийн дотор гэхэд л илүүдэл өөхнөөсөө салж, нарийн бэлхүүстэй болох болно.

Шүүсний биед үзүүлэх нөлөө
Цоохор майлз нь 100 граммд 16 ккал илчлэгийг агуулдаг тул таныг таргалуулахгүй. Мөн хоол боловсруулах явцыг түргэсгэж, илүүдэл өөхийг шатаадаг тустай.
Өргөст хэмхний 95 хувь нь ус бөгөөд биеийн галбираа хадгалж, турах хүсэлтэй хүмүүсийг шингэнээр тэтгэх аж.
Яншуй нь мөн л калори багатай төдийгүй шээс хөөх үйлчилгээг давхар үзүүлдэг.
100 гр ханборгоцойнд 50 ккал агуулагддаг бөгөөд энэ нь тухайн шүүсний амт чанарыг нэмэгдүүлж, уух хүслийг төрүүлнэ.

Та энэхүү шүүсийг долоо хоногийн турш өглөө бүр ууснаар мэдэгдэхүйц үр дүнд хүрэх болно. Шүүсээ уухын зэрэгцээ дасгал хийж, эрүүл хооллохыг хичээгээрэй. Ингэснээр бүр эрчимтэй турж, гоолиг сайхан биетэй болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close