Бусад хүмүүс

Ж.Батзандан: Б.Хурц намайг энэ тухай яривал ”оронд чинь нухна шүү” гэсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн тойрсон асуудлаар өнөөдөр УИХ-ын нэр бүхий таван гишүүн мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан бөгөөд энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой нийт материалын ердөө тавны нэгийг ил болгож байгааг мэдэгдсэн.

Тус хэрэгт эрх мэдэл бүхий эрхмүүд оролцож, хуулиас гадуур үйлдэл хийсэн нь энэ үеэр ил болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Та бүхэн мэдэж байгаа байх. Эрдэнэтийн 49 хувийн асуудал хулгай боллоо, луйвар боллоо, Монгол улсын 10 гаруй хуулийг зөрчлөө гэдэг асуудлаар би УИХ-ын тогтоолын төсөл шийдвэр гаргуулах гээд Ардын намаас Ц.Нямдоржтой хамтарч явж байсан. Хоёр жил хагасын өмнө. Тэр үед Ардчилсан намын бүлгийн дарга ТЕГ-ын дарга Б.Хурц гэдэг хүн “чамайг энэ тухай яривал орон дотор чинь нухчихна шүү” гэж ярьж байх тэр үед би прокурор дээр очсон. “За энэ тагнуулын дарга чинь намайг орон дотор нухна гээд байна аа, энэ асуудлыг яривал. Энэ Эрдэнэтийн 49 хувийг авсан процесс чинь тэр чигээрээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна, та шалга аа” гэж би хэлж байсан. Тэгэхэд “Ж.Батзандан гишүүн ээ, энэ гэмт хэрэг биш ээ” гэж одоогийн энэ прокурор М.Энх-Амгалан миний өөдөөс хараад ярьж байсан юм. Ийм прокурорыг би сүүлийн гурван жил харж байна. Энэ нөхөр МАНАН бүлэглэлээс тавигдсан прокурор, Ц.Элбэгдорж энэ хүнийг томилсон юм. Монголын түүхэнд цагдааг прокуророор томилж байсан түүх байхгүй.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.

Image result for батзандан хурц

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close