Бусад хүмүүс

Нэг дор 60 бургер, гурван кг гоймон иддэг япон бүсгүй

Японы гоолиг бүсгүй Юки Киношита (Yuki Kinoshita) цахим хуудсанд нэлээд алдартай болоод байгаа юм. Учир нь тэрээр маш их иддэг хэдий ч огтхон ч жин нэмдэггүй аж. Юкигийн нэг дор их хэмжээний хоол идэж буй бичлэгийг “YouTube” хуудаснаа 3.6 сая хүн үзжээ. Ингээд асар их бургер, гоймонг хэрхэн идэж байгаа гаж гэмээр түүний чадварыг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ.

Нэг дор 60 бургер, гурван кг гоймон иддэг япон бүсгүй

Япон бүсгүйн хувьд нэг удаад 100 ширхэг тахианы мах идэх  асуудал биш гэжээ. Тэрээр энэ их хэмжээний махыг ердөө л 40 минутанд идэж дуусгасан байна.
1

Эмч нарын хэлж байгаагаар бүсгүй нэг дор энэ их хоолыг идэж чадаж байгаа шалтгаан нь түүний хоол боловсруулах эрхтэний өвөрмөц үйл ажиллагаатай холбоотой гэсэн байна. Тэрээр таван кг чихэр, 100 ширхэг суши нэг дор идсэн ч түүний бие галбирт нь огтхон ч нөлөөлдөггүй гэжээ.

Үүнээс гадна Юки нэг удаад гурван кг гоймонг, майонезтай иджээ. Тэрээр жижигхэн биедээ хэрхэн хаяаж шингээж чадаж байна аа?
2

Нэгэн удаа Юки тодорхой хугацаанд 100 бургер идэхээр болжээ. Гэвч товлосон хугацаа нь дууссан учираас тэрээр 62 ширхэг бургер л идэж чадсан байна. Үнэхээр сонирхолтой байгаа биз.
3

Гурван том пицца гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хангалттай цадах порц билээ. Харин япон бүсгүй түвэггүйхэн энэ их пиццаг иджээ.
4

Харин энэ бол хөнгөн хоол. Бүсгүй 10 ширхэг бургер болон 10 ширхэг шарсан төмсийг ч хялбархан идчихлээ шүү дээ.
5

Цахим хэрэглэгчид түүний эдгээр бичлэгийг хуурамч гэж бодож байсан ч тэрээр хоол идэлтийн тэмцээнд оролцсон бүх бичлэгүүдээ ийнхүү цахим хуудсандаа оруулж энэ бүхэн үнэн гэдгийг баталсан байна. Их идэлтээрээ Юки дэлхий даяар алдартай болсон бөгөөд япончууд түүнд зориулж, фото альбом хүртэл хийжээ.
6

Юки зурагтын нэвтрүүлэгт маш их уригдан оролцож, өөрийн авьяасыг батлан харуулдаг байна. Тэрээр ийм нэвтрүүлэгт оролцохдоо юу ч байсан идэх л үүрэгтэй болохоор үзэгчид түүнийг хэр их хоол идэх бол гэдгийг анхааралтай гэгч нь ажиглаж суудаг гэжээ.
7

Энэ бол Японы “Oogui” зурагтын нэвтрүүлэгт оролцож байх үеийн зураг. Тэрээр жирийн үед энд тэнд хооллох үедээ ресторануудын үндсэн хоолны томруулсан хувилбарыг ихэвчлэн сонгож иддэг байна.
8

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close