Бусад хүмүүс

Түүхэн дэх хамгийн хэрцгий эмэгтэйчүүд

Гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийн сэтгэлийг татаж, өөррийн хүссэн зүйлээ хийлгэж чаддаг эмэгтэйг хэрцгий, догшин гэхээс өөр юу гэх билээ. Энэхүү гоо сайхны хүч чадал нь олон жилийн туршид оршин тогтнож байгаа бөгөөд сүүлд нь гарах үр дагаварыг үл анзааран сайн ч муу ч үйл хийсээр ирсэн. Тэд гоо сайхнаасаа гадна зальт арга мэх хэрэглэж, хүнийг өршөөх энэрэлгүй сэтгэлээрээ бүхнийг ялан дийлж байжээ.

Түүхэн дэх хамгийн хэрцгий эмэгтэйчүүд
Эрт үед захирагчид, гэгээнтнүүд гэдгээс үл хамааран сайхан бүсгүйн төлөө хамаг зүйлээ зориулж байсан. Харин дараа нь өөрийн энэ хийсэн зүйлдээ тухайн эмэгтэйг буруутгах боловч энэ эмэгтэйн гарт өртсөн эрчүүд түүнийг “там”, “чөтгөр”, “цус сорогч” хэмээн янз янзаар л нэрлэх аж.

1 Елена Тронская
Домгоос харахад Зевс бурхан түүний ээж Ледын анхаарлыг татахын тулд хүн болж Олимпоос бууж ирсний дараа Елена төрсөн хэмээн үздэг байна. 10 настай байхад нь Елена-г Тесеечүүд хулгайлсан боловч ах нар нь түүнийг аварч чаджээ. Еленагийн эцэг болох Тиндарей нь охиндоо сүйт залуу Менелаяг сонгож өгсөн бөгөөд хүргэндээ тус хотын дээдэс гаралтай сүйт залуучуудаар өөрт нь үнэнч байна гэсэн тангарагыг өргүүлсэн байна.

Елена Тронская

Тройн ханхүү Парис түүнийг хулгайлахад тангараг өргөсөн бүх залуучууд Менелаяг дэмжиж түүнд туслахаар мордсон байна. Тройн ханхүүтэй 10 жилийн туршид тэмцсэн бөгөөд Еленаг эргэн Менелая-гийн гэргий болгон авчирч чаджээ. (Харин бидний үзсэн “Трой” кинонд энэ түүх арай өөрөөр гардаг билээ) Түүний амийг хорлох гэсэн оролдлогоос болж Аполлон бурхан Еленаг Олимп руу явуулсан бөгөөд тэрээр мөнх амьтай болсон аж. Нэг бүсгүйн төлөө 10 жил дайдсан байна.

2Иезавелийн сүнс
Энэ бол Финикийскийн лам болох Ефваалын охин бөгөөд Еврейн хаан Ахаватай гэрлэжээ. Гэрлэснийхээ дараа тэрээр Ахаваг еврейн бурхан Яхвегаас татгалзуулж, Трион Ваалыг шүтээн болгож чадсан байна. Иезабелын тушаалаар бүх Яхвегийн номлогчдыг устгахад Илия номлогч “Биднийг ингэж хороосныхоо төлөө чи хүнд шийтгэл амсах болно” -хэмээн хэлж байжээ. Өөрийнхөө амийг аврахын тулд тэрээр Илия номлогчийг зугатахыг зөвшөөрчээ. Илия номлогч хаан Ахавад “Чиний үр удам бүгд үхэх болно. Харин гэргийг чинь нохойны хоол болгож өгнө” -гэж хэлсэн байна.

Өөрийн нөхөр болох Ахавын үхлийг тэрээр даван туулж Илия номлогчийн хэлсэн үгийг санаж ихээхэн болгоомжтой байсан боловч амиа алдсан байна. Түүний биеийн ихэнхи хэсгийг нохой идсэн байжээ. Иезавел хэмээх нэр одоог хүртэл харгис, хэрцгий бүсгүйчүүдийн тоонд ордог байна. Учир нь тэрээр хааныг ятгаж, олон мянган гэмгүй иргэдийг шашин шүтлэгээр ялган хороож байжээ.

Иезавелийн сүнс
3Клеопатрагийн гоо сайхан
Эцгийгээ нас барсны дараа хаан ширээг залгамжилж чадаагүй тэрээр энэ бүхнийг өөрийн гоо сайхнаар эргүүлэн авахаар шийджээ. МЭӨ-48 онд Юрий Цезарь нь Александрт ирдэг бөгөөд Клеопатра түүнд хүү төрүүлж өгөөд Цезарийн араас Рим явж түүнийг хороосон байна. Египетэд буцаж ирээд тэрээр римийн баатруудад тусалсан бөгөөд Марк Антоний Клеопатратай байхын тулд Рим улсаас хүртэл татгалзсан аж. Клеопатра нь Антонид гурван хүү төрүүлж өгсөн байна. Антониа далайн тулалдаанд Римын баатруудын нэг болох Августад ялагдсаны дараа Клеопатрагийн хамтаар энэхүү тулалдаанаас зугтжээ.

Клеопатраг нас барсан хэмээх яриаг сонссон Антониа түүнгүйгээр амьдарч чадахгүй хэмээн үзэж амиа хорлосон байна. Августын анхаарлыг татаж чадахгүй байсан Клеопатра хорт могойнд хатгуулж мөн амиа алджээ. Ихэнхи хүмүүс түүнийг Египетийн хатан хаан хэмээн үздэг боловч үнэн хэрэгтээ тэрээр Македоны хатан хаан ажээ.

Клеопатрагийн гоо сайхан
4Самсон болон Далила
Самсон бол Еврейчүүдийн хувьд нэгэн нууц домогт баатар юм. Бурхнаас ер бусын хүчийг олж авсан тэрээр эцэг эхдээ хэзээ ч түүний үсийг тайрч, сахлыг нь хусаж болохгүй хэмээн сануулж байсан байна. Хэрвээ тэгэх юм бол энэ бүх хүч чадал үгүй болно хэмээн үздэг байжээ. Самсон Еврейчүүдийн дайсан болох Филистимляныг хэд хэдэн удаа ялж байсан бөгөөд нүцгэн гараараа арсланг ч алж байсан байна. Тэрээр ялан дийлдэшгүй байсан боловч нэгэн удаа Далила хэмээх бүсгүйд дурлажээ.

Харамсалтай нь энэхүү бүсгүй Филистимляны бүсгүй байсан учраас Самсоныг унтаж байхад түүний үсийг тайрснаар хүч чадлыг нь мохоож, үгүй болгосон байна. Үүний дараа дайснууд нь Самсоны нүдийг ухсан бөгөөд Самсон боолын ажил хийх болжээ. Харин дараа нь Далила-г аймшигт уруу татагч хэмээн үзэх болсон байна. Учир нь түүний ятгалганд орж амь нас, эд хөрөнгөө алдсан олон хүн байсан биз ээ.

Самсон болон Далила
5Саломей
Евангилд адислагч Иоанн нь Иородын охин болох Саломейн заль мэхэнд орсноор амиа алдсан талаар өгүүлсэн байдаг. Христийн шашинтныг адисласан хэмээн Иоанныг шоронд хорьсон боловч Ирод түүнийг хүндэлж, түүнээс айдаг байжээ. Харин Иродын эхнэр болох Иродиада Иоанныг үзэн яддаг байсан байна. Учир нь адислагч Иоанн нь Ирод болон Иродиада хоёрын гэрлэлтийг албан ёсны бус хэмээн хэлсэн байжээ. Өс санасан Иродиада нөхөр Иродоор адислагчыг хороолгохыг хүссэн боловч энэ хорон санаа нь бүтгээгүй юм. Ингээд Иродиада өөрийн охин болох Саломейд хандсан байна.

Саломей нь адислагч Иоаннд ихэд таалагддаг байсан байна. Үүнийг охин овжин ашиглаж, хэрвээ таны өмнө бүжиглэвэл хүссэн зүйлийг минь өг хэмээх амлалт авчээ. Охины хүсэл бол Иоанны толгойг авах байлаа. Иоанн ч татгалзаж чадаагүй байна. Учир нь Саломей-д маш их хайртай байжээ. Ингээд амалсан ёсоор Иоанныг тоглойг авсан албат, тавган дээр тавин Саломей-д авчиржээ. Харин Саломей толгойг ээждээ өгсөн байна. Ингэж хорон муу санаат Иродиадагийн хүсэл биелжээ.

Саломей
6 Медей болон Ясон
Грекийн алдарт домог болох “Аргонавт” Медей-гийн түүхийг хүргэж байна. Ээта хааны охин Медей нь Ясонд дурлажээ. Ясонд итгэл алдсан хаан түүнийг алуулахаар цэргийн хүчнийг явуулахад Медей хайрт залуугаа аврахын тулд төрсөн ахынхаа амийг хүртэл хороосон байна.

Үүний дараа Медей нь Пелийн охидод өөрийн эцгийг (хаан) хороож, хэсэгчлэн усанд чанаж чадна хэмээн амласан байна. Энэ нь зөвхөн өөрийнхөө залуу насыг уртасгахын тулд л хийж буй зүйл байсан аж. Гэтэл дурлалт залуу Ясон нь өөр эмэгтэйгээс болж Медей-ээс салахаар болоход тэрээр Ясоны шинэ эхнэрт нэгэн нөмрөг өгөхөд бүсгүй болон түүний эргэн тойронд байсан бүх хүмүүс шатсан байна. Эдгээр хүмүүсийн тоонд өөрийнх нь эцэг ч багтаж байжээ. Энэхүү харамсалтай явдал түүний хүүхдүүдэд бас нөлөөлсөн бөгөөд Медей нь Ясоны 14 хүүхдийг бүгдийг нь хороосон байна.

Медей болон Ясон
7Лусын дагина
Лусын дагиныг лусын бурхан Ахелагийн охидууд байсан гэх домог байдаг. Тэдний нэрний утга нь сайхан царай, сайхан дуу хоолой, гайхалтай хөгжим, шидэт царай гэсэн үг аж. Лусын дагинас хөгжмийн гоо сайхныг орхисноор Италийн голын эргийн дагуу нүүж, далайчдыг өөрсдийн гайхалтай дуу хоолой, царай зүсээр татаж үхэл рүү түлхдэг байжээ.

Одиссей шидтэн Цирцеийг гэр рүүгээ явах замдаа үлдээхэд, Цирцей Одиссейд голыг гатлахдаа чихээ бөглөж яваарай гэсэн сануулгыг өгсөн байна. Харин Одиссей энэхүү бүх дуу авиаг сонсохыг хүссэн учраас усан онгоцны багийнханд хандаж, өөрийгөө хөлөг онгоцны шурганд бат бөх уя хэмээн тушаасан аж. Хэдийгээр лусын дагинас Одиссейг дуудсан боловч шурганд уяатай байсан тэрээр амьд гарч чаджээ.

Лусын дагина
8Сфинкс
Ортус болон Химерийн охины талаар эртний нэгэн Грекийн домогт өгүүлсэн байдаг. Энэхүү нууцлаг мангас нь эмэгтэй хүний царай болон цээжтэй, арслан биетэй, могой сүүлтэй, бүргэдийн далавчтай амьтан байсан бөгөөд Гера түүнийг Фив хүмүүсийг шийтгэхээр явуулсан аж. Тэрээр Фичум уулын дэргэд амьдарч, уулын хажуугаар өнгөрсөн хүн бүрээс хэзээ ч таашгүй хүнд таавруудыг таалгадаг байсан байна. Хэрвээ буруу хариулбал Сфинкс тухайн хүнийг иддэг байжээ.

Фивын тэргүүн үй олон хүн алагдсан байхыг хараад ихэд санаа нь зовж бүсгүйг алж чадсан хүнд өөрийнхөө хаан ширээг өгөх болно хэмээх амлалтыг өгсөн байна. Эдип хэмээх маш алдартай Грекийн ачлагч энэхүү саналыг хүлээн авсан бөгөөд Эдипийг бүх асуултанд зөв хариулт өгөхөд Сфинкс энэ нутгийг орхин явсан байна. Хамгийн эцэст нь Сфинкс өөрөө өөрийгөө идсэн гэдэг.

Сфинкс
9Кали бурхан
Индиустын энэхүү бурхан нэг талаас сайхан, нөгөө талаас үнэхээр аймшигтай нэгэн билээ. Хэзээ нэгэн цагт бүх зүйл өөрчлөгддөг гэдгийг бид бүхэн сайн мэдэх бөгөөд энэ өөрчлөлтийг Кали бурхан авчирсан байна. Түүний гурван нүднээс цусан нулимс гарж, хэл нь хүний цус уухыг хүсэж, хүзүүгээр нь могой сүлжилдэж, биеэр нь хүний гавлаар хийсэн чимэглэл унжсаар…

10 гар бүртээ тэрээр ямар нэг зэвсэг барьж байсан бөгөөд өдрийн хоолны үеэр тэр хүнээр зоог барьдаг байсан байна. Кали бол өршөөлийг үл хамааран бүх хүмүүсийг хороодог байжээ. Нэгэн өдөр тэрээр нөхрөөрөө зоог барьсан бөгөөд толгойг таслаж, биен дээр нь бүжиглэж байжээ.

Кали бурхан
10Карина
Соломон хаан Египетийн цөлд ан хийж байхаа нэгэн нүцгэн сайхан бүсгүйтэй таарчээ. Соломон хаан бүсгүйгээс ямар учраас энэхүү газар ан хийж байгаа талаар асуусан байна. Карина ямар ч эрэгтэй хүн намайг дийлж чадахгүй гэж хэлэхэд, Соломон хэн үүнийг хийж чадах талаар асуужээ. Тэрээр үүнийг зөвхөн архангел Михайл хийж чадна хэмээн харилусан байна. Соломон тэр даруй Михайлийг дуудахад айдаст автсан Карина тэр дор хөгширч, бууралтаж Каринагийн эртний өвөг болон хувирчээ.

Нас барсан хүүхдүүдийн эх нь янз бүрийн өвчний гол шалтгаан болж, Каринагийн харц нь үхэр, хонинд төллөх боломж өгдөггүй байсан бөгөөд мал аж ахуй хөгжих ямар ч боломж олгодоггүй байжээ. Түүнээс гэрэлтэх гэрэл нь эрэгтэйчүүдийн сүр хүчийг дордуулдаг байсан хэмээх яриа ч байдаг байна.

Карина хүн байх үедээ шидэт хүчийг олж авахын тулд хоёр хүүхдээ идсэн байжээ. Үүнээс хойш Карина зөвхөн амьгүй хүүхэд төрүүллдэг байсан бөгөөд түүний бэлэг эрхтнийг харсан эмэгтэй хүн бүрийг мөн л ийм хувь заяа хүлээж байсан байна. Харин түүнийг харсан эрэгтэй хүн болгон өвддөг байжээ. “Энэ бол хувь тавилан” -хэмээн Карина Соломонд хэлжээ.

Карина

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close