Спорт

Өчигдөр манай спортын түүхэнд тод тэмдэглүүштэй өдөр тохиолоо

Өчигдөр буюу 2018.05.27-ны өдөр Монголын спортын ертөнцөд 3 ялалт өөр, өөр газар байгуулсан гайхалтай үйл явдал тохиов. Монгол улсаа төлөөлсөн гурван тамирчид маань гурвуулаа дэлхийд монгол хэмээн цуурайтуулж нийт монголчуудаа огшоолоо.

Японы мэргэжлийн сумогийн хаврын нацу башёд их аварга Кагүрюү Ананд маань 5 дахь удаагаа түрүүлж Япон даяар Монгол гэж хэллээ.
Хөх хотод болсон жудогийг ОУ-н гран-при тэмцээнд МУГТ, ХБ Н.Түвшинбаяр +100кг барилдаж түрүүлэн алтан медаль хүртэн төрийн дууллаа эгшиглүүлж дахин Монгол гэж хэллээ.
АНУ-ын Миссипи мужийн Beau Rivage Resort & Casino-д МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн 10 дахь тулаанаа хийж Оскар Эскандонийг 3 дахь үед хүнд цохилтоор ялж Монгол гэж хашгирлаа.

Сайн тамирчин эрсийнхээ ачаар дэлхийн 3 өөр газарт өөр үндэстнээр нэгэн зэрэг Монгол гэж хэлүүллээ. Энэ өдөр манай спортын түүхэнд ховорхон тохиох гайхалтай өдөр байв.  Монгол түмнийхээ өмнөөс гурван тамирчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын тэмцээнүүдэд нь илүү их амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close