Бусад хүмүүс

Монгол Бадарчин Амай: Би болоогүй шүү, байгаа шүү гэж сувилагч нартаа хэллээ

Дэлхийн 86 орноор 11 жилийн турш аялсан Амай буюу Ж.Золбаярыг “Монгол Бадарчин” хэмээн нэрлэдэг. Тэрбээр Африк тивд аялж явахдаа Малери буюу хумхаа өвчин туссан бөгөөд тус өвчин түүний бөөрийг ажиллагаагүй болоход хүргэсэн. Энэ тухайгаа өнгөрөгч 2017 оны 12-р сард мэдэгдэж эмнэлэгт хэвтэж буйгаа дуулгасан тэрбээр гурав дахь удаагаа эмнэлэгт хүргэгджээ.

Дэлхийн олон орноор аялсан дадлага туршлагаа эх орныхоо иргэдтэй хуваалцах чин хүсэлтэй байгаа ч үүнийгээ ажил хэрэг болгож төр засагт үнэлүүлж чадахгүй байгаагаа дурдсан тэрбээр “Шөнө дахиад түргэнээр хүргэгдлээ. Гурав дахь удаагаа. Диализтай хүний айж явдаг хатгаа. Яг явах шахлаа… Дахиад хэдэн хоногийг эмнэлэгт өнгөрөөхөөс…Болоогүй шүү… би байгаа шүү гэж сувилагч нартаа хэллээ. Ээж аав маань эргэж ирээд явлаа.  Хөөрхий хоёрыгоо бодохоор өрөвдөх юм. Хүүгээ өдий том өсгөчхөөд түргэнээр хүргэх аймаар байх даа. Би мөрөөдлөө дагаж, үүргээ биелүүлж явсан болохоор төлбөрөө төлж байна. Дэлхийн амьдралын тухай цуглуулсан мэдээлэл хойч үед хэрэг болно л гэж итгэсээр… Дэлхийн хамгийн том мэдлэгийн санг хуримтлуулсан хэрнээ ашиглаж чадахгүй байна гэдэг ямар харамсалтай вэ…Дэлхийн алс хязгаарт төвөггүй хүрдэг байсан хүн гэр эмнэлэг хоёрын хооронд жил болов. Харин одоо эмнэлгийн ор, өрөөнөөсөө холдохгүй хэд хонолоо. Африкийн Малави улсад Малери (хумхаа) тусаад үхлүүд хэвтэж байхдаа ахынхаа болон найзынхаа утасны дугаарыг эмчид өгөөд, ингээд өнгөрвөл яана даа гэж бодон айж байлаа. Алс холын таньж мэдэхгүй улсын хөдөөний тосгонд ганцаараа…” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмдэглэн үлдээжээ.

Тэрбээр өөрийн эмчилгээний зардалдаа нэмэр болохоор өөрийн цуврал таван боть номоо зарж эхэлсэн бөгөөд одоо ердөө хоёр болон тавдугаар боть л үлдсэн байгаа ажээ.

Related image

Image may contain: one or more people

No photo description available.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close