Олны танил

Ц.Энгүүн 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ, “Nissan Qashqai” машины эзэн боллоо

“The Voice of Mongolia” шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Ц.Энгүүн 2000 оролцогчоос шилдгээр шалгарлаа. Тэрбээр “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, “Nissan Qashqai” авто машины эзнээр тодорсон юм.

Харин үзэгчдээс хамгийн их саналыг А.Болормаа, Ц.Энгүүн нар авав.

Шигшээ тэмцээнд Д.Отгонбаярын дасгалжуулсан А.Болормаа, С.Ононбатын шавь Б.Өсөхбаяр, Д.Болдын шавь Ж.Ариунжаргал, Укагийн дасгалжуулсан Ц.Энгүүн нар өрсөлдсөн юм. Ц.Энгүүн нь өдгөө 17 настай бөгөөд Монгол Улсын консерваторын 12-р ангид сурдаг ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close