Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Шарапова: “Би өнөөдрөөрөө амьдардаг”

Спорт

Шарапова: “Би өнөөдрөөрөө амьдардаг”

Мария Шарапова тоглолтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр өнөөдрийн өдрөөр л амьдардаг гэж хэллээ:

“Би аймшигтай байна гэж үү? Үгүй ээ, огтхон тийм биш. Би тийм хүн биш. Оны өмнө ч, 1-р сард, бүр сарын өмнө ч 4-р сарын тухай бодож байгаагүй. Би өнөөдрөөрөө амьдрах дуртай. 30 нас хүрэхээсээ өмнө амжуулна гэж огт бодож байгаагүй зүйлүүдээ ч хийсэн. Би суралцсан, ажилласан, бизнесээ хөгжүүлсэн, найз нөхдийн хүрээгээ тэлсэн. Өмнө нь надад эдгээрийг амжуулах хангалттай зав байгаагүй. Үнэхээр гайхалтай туршлага болсон. Мэдээж энэ бүхнийг амжуулах шалтаг гарсанд баярласан уу? гэвэл “үгүй”. Гэхдээ надад олдсон боломжийг би зүгээр л ашигласан. Миний тухай хүмүүс юу гэж ярихыг би хянаж чадахгүй. Бүх зүйл зөвхөн надаас, талбайд хэрхэн амжилттай тоглохоос  л шалтгаална. Их дуулгын хэд хэдэн тэмцээнд түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлснээр би юу чадахаа өмнө нь батлан харуулж байсан”

Мария Шарапова, Оросын теннисчин

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top