Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

С.ПҮРЭВСҮРЭН: БИ НӨХРӨӨ “СУПЕРМЭН” ГЭДЭГ ЮМ

Жүжигчин

С.ПҮРЭВСҮРЭН: БИ НӨХРӨӨ “СУПЕРМЭН” ГЭДЭГ ЮМ

-Хэлье гэснээ хэлчихдэг, шударга зангаасаа болж алдаж байв уу?

-Алдах гэхээсээ илүү бусдыг гомдоочих гээд байдаг юм. Хэлэх гэснээ хэлэхгүй л бол санаа амардаггүй. Юмыг дотроо удаан хадгалж, тохиромжтой үед хэлэхээр хүлээдэг хүн би биш.

Санаснаа шуудхан хэлчихээр цаад хүндээ жаахан эвгүй санагддаг юм шиг байна лээ. Ийм байсан, иймээрээ л дуусах байх.

-Хүнд нөхцөлд зураг авахуулах, эсвэл хэцүү дүрд тоглосны дараа жүжигчид нэг хэсэг тухайн дүрээсээ гарч чадахгүй, сэтгэл хөдлөлд автах нь бий. Та тийм байдалд орж байсан уу?

-“Лардьма” кинонд тоглох үед тийм байдалд орсон. Киноны зургаа эмэгтэйчүүдийн хорих ангид очиж авахуулсан юм. Тэгэхэд их эвгүй санагдсан.

-Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Залуу жүжигчинд туршлагажих хугацаа хэрэгтэй. Өөрийнхөө тоглосон киног үзээд ичсэн тохиолдол бий юү?

-Байлгүй яах вэ. Өөрийнхөө тоглосон хэсгийг үзээд ичиж, кино театрын сандлын түшлэгний араар орчихмоор санагдаж ч байлаа. “Боолын гэрээ” киноны нээлтийн ёслолын үеэр ичсэндээ бараг сандал доогуур орохоо шахсан шүү дээ.

-Арван хэдхэн настайгаасаа л шар сонин, сайтад элдвээр бичүүллээ. Гүтгүүлэх үе ч байлаа. Сэтгэлээр унадаг байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би сүүлийн дөрвөн жил л арай чих амар амьдарч байна шүү дээ. Элдвээр хэлүүлээгүй, гүтгүүлээгүй муу үг үлдээгүй байх. Хүн л юм хойно шанална.

Нас залуу, дээр нь өөрөө цоглог хүн болохоор л тэр бүхнийг давж, өнөөдрийг хүрсэн байх. Шар мэдээ гарах тоолонд “За яах вэ. Тэгж байгаад больчих байлгүй” гээд л дуугүй өнгөрдөг байлаа. Сайтуудын сэтгэгдлийг бүр уншилтгүй.

Тэнд олны танил эрэгтэйг “Архичин, хүүхэмсэг”, эмэгтэйг нь “Биеэ үнэлэгч” гээд л бичдэг биз дээ. Тэрийг уншиж цагаа үрэхээ больсон.

-Та загварын ертөнцөд амжилттай байж, уран бүтээлийн гараагаа ч маш сайн эхлүүлсэн. Бүх зүйлийн тань зам дардан байж. Зарим тохиолдолд биеэ тоож, онгирч байв уу?

-Надад ёстой тийм зан байхгүй. Эцэг, эх минь намайг тийм сагсуу болгож өсгөөгүй. Харин бүх зүйл дардан байсан гэдэгтэй санал нийлнэ. Тийм ч болохоор би өөрийгөө их азтай гэж боддог.

Энэ бодлоо ч нуулгүй хэлдэг. Өөрт тохиосон хувь тавилан, аз заяандаа талархаж явдаг даа. Би 90 хүрсэн ч жүжигчний ажлаа орхиж чадахгүй. Эмээгийн дүрд тоглоод л явж байхыг хүсэж байна.

 

-50 гарсан ч загвараа өмссөөр байгаа “акулууд” бий шүү дээ. Яагаад ийм эрт энэ салбарыг орхиж байгаа юм бэ?

-Хувцас загвар бол залуу насны л ажил гэж боддогийнх. Хамгийн сайхан, ид үедээ энэ салбарыг орхиж, тэр дүрээрээ дурсагдахыг хүсэж байна. Тайзаа хүндэлж буйн нэг илрэл ч гэж хэлж болно.

1998 онд энэ салбарт хөл тавьснаасаа хойш тайзан дээр тасралтгүй гарсан шүү дээ. Одоо болсон.

-Гэхдээ фото моделиор үргэлжлүүлэн ажиллана биз дээ?

-Тэгнэ. Бусад загвар өмсөгчөөс арай намхан болохоор ч тэр үү, фото модель талдаа илүү сонирхолтой. Мэргэжил маань ч энэ чиглэлд ажиллахад их дөхөмтэй.

-Кинонд тоглон камерын өмнө гарах, зар сурталчилгааны зураг авахуулах, тайзан дээр жүжиглэх, загвар өмсөхөд төрөх мэдрэмж бүгд өөр байдаг байх?

-Ялгаатай шүү. Загвар зохион бүтээгчийн ур, ухаанаа шингээн урласан хувцсыг өмсөөд тайзан дээр алхахад бахархах, бардамнах сэтгэгдэл төрдөг.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Хүүхэд нас тань хаана өнгөрөв?

-Би 40 мянгатад өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын бага охин.

-Айлын багууд их танхи өсдөг гэдэг.

-Хоёр ахтай болохоор нэг их эрх байгаагүй. Эршүүд өссөн. Гэхдээ хааяа хошуугаа унжулна аа (инээв).

-Эрх занг нь урлаг, жүжигчний мэргэжил үгүй хийсэн үү. Урлаг хатуу, жүжигчний ажил хаана ч, ямар ч нөхцөлд ажиллахыг шаарддаг шүү дээ.

-Энэ талаас нь бодож байгаагүй юм байна. Эрх танхи занг засчихдаг байж ч болох юм. Зургаа авахуулж, ажлаа хийж байхдаа хэндээ гэж эрхлэх вэ дээ. Гэхдээ би ажлаа хийж байхдаа шантарч, маяглаж үзээгүй.

Дурлаж сонгосон ажлаа хийж буй болохоор тэр. Урлаг хүнийг үргэлж таашаал, зөв үлгэр дуурайл, сайн сайхан гэгээлэг зүйлд хөтөлдөг.

-Багаасаа л урлагт дуртай охин байсан уу?

-Дөрөвдүгээр ангиасаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцсан. Олон ч уралдаанд оролцсон доо.

-Урлагийн мэргэжил сонгоход гэр бүлийнхэн тань эсэргүүцээгүй юү?

-Дунд сургууль төгсөх үед аав маань намайг санхүү, эдийн засгийн чиглэлээр сургана гэдэг байлаа. Тэр чиглэлийн давтлага, нэмэлт хичээлүүдэд суулгаад л. Гэтэл надад урлагийн мэргэжил л хамгийн сайхан санагддаг байсан.

Хүүхэд байхаасаа л урлагийн арга хэмжээ, уралдаанд оролцдог, дуртай байсан болохоор тэр л дээ. Төгсөөд СУИС-д шалгуултал тэнцчихсэн. Ээж, аав минь ч миний сонголтыг зөвшөөрсөн.

-Та гурван хүүхдийн ээж болчихлоо. Өмнөхөө бодвол уран бүтээлээс илүү гэр бүлдээ цаг заваа зориулж буй байх.

-Яг үнэн. Өмнөх шигээ ажлын хойноос улайрч, цаг наргүй ажиллахаа больсон. Би гэр бүлдээ анхаарал хандуулах үүрэгтэй. Урьд нь ч хот, хөдөөгүй л явж зураг авахуулж, нойр хоолоо мартан ажилладаг байж.

-Хүүхдүүд нь одоо хэд хүрч байгаа вэ. Уран бүтээл, гэр бүлийн ажлаа хослуулахад түүртэж байна уу?

-Том охин 14, дунд охин маань тав нас, бага хүү маань хоёр ой зургаан сартай. Овоо л болж байна. Хүүхдийн нялх үе богинохон шүү дээ. Юундаа түүртэх билээ.

Ид ажилтай, шинэ уран бүтээлд орсон үед миний төрсөн эгч хүүхдүүдийг минь харж тусалдаг. Ар тал найдвартай болохоор сэтгэл тайван ажлаа хийж чадаж байна.

-Хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ. Хүүхдүүддээ хэр “хошуу дэвсэж” байна вэ?

-Аль болох олон хүүхэдтэй болъё гэж боддог юм. Амьдралд юу эс тохиолдох билээ, олуулаа байвал сайхан. Хүүхэд хөөрхөн шүү дээ. Хүүхдүүд байхгүй үед гэр эл хуль оргиод их эвгүй. Дүнсийгээд л. Шуугилдаад ороод ирэхээр нь гэр дүүрээд л явчихаж байгаа юм. Т

энд л хамгийн сайхан аз жаргал оршдог. Би хүүхдүүдээ эрхлүүлж, үнсэж үнгэх дуртай. Жаахан томрохоороо багынх шигээ эрхлэхээ ч больчих юм. Том охиноо гуйж байж л үнсдэг боллоо.

“Үнсье” гэхээр ичээд л. Тийм болохоор ид эгдүүтэй үед нь сайн үнсэж, эрхлүүлж авах ёстой юм байна.

-Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна. Хэр чанга ээж вэ?

-Том охиндоо аливааг учирлаж хэлэх гэж их оролдоно оо. Тэгэхээр өөдөөс “Ээж ээ, би мэднэ. Би ойлгож байна” гээд л том хүн шиг хариулдаг юм. Тайлбарлана, загнана, аргадна, уурлаж үзнэ.

Шилжилтийн насан дээрээ охин хүүхэд их адармаатай зантай болдог юм байна. Аль болох найз шиг нь байж, ойлголцохыг хичээдэг дээ.

-Хүүхдүүдээ урлагийн мэргэжил сонгоно гэвэл зөвшөөрөх үү?

-Том охин маань жүжигчин болно гээд байгаа юм. Би “Зөвшөөрөхгүй” гэдгээ хэлээд л байгаа. Урлаг эмэгтэй хүнээс асар их золиос шаарддаг. Бага хоёр нь одоохондоо учраа мэдэхгүй.

Ямар сайндаа л дунд охин маань эрэгтэй жүжигчинтэй харилцаж, хамтран тоглосон киног минь үзэхээрээ “Ээж муухай. Аав хааччихсан юм бэ” гээд орилдог. Аминдаа ээжийгээ харамлаад байгаа юм.

Миний тоглосон “Hadalabo” брэндийн бүтээгдэхүүний сурталчилгаа одоо телевизүүдээр гарч байгаа. Тэрийг хүү маань үзэхээрээ “Ээж ээ” гээд л дууддаг юм.

-Та хэр сайн эзэгтэй вэ?

-Гэр бүлийн найзууд манайд их зочилдог. Тэд маань “Сайн эзэгтэй” гэж магтдаг шүү. Монгол хоолоо хийх их дуртай. Өвлийн цагт адууны махаар л голдуу хоол хийдэг.

Хүүхдүүддээ чихэр, жимсний оронд аарц, цөцгий, аньс хольж, зайрмагны хэвэнд хөлдөөгөөд өгдөг. “Пүүжээ” брэнд гээд найзууд намайг “явуулдаг” юм.

-Ханийнхаа тухай яриач. Ямар зан чанарт нь татагдаж байв?

-Манай хүн их ухаалаг. Хөгжилтэй, тэвчээртэй гээд олон сайхан чанарт нь татагдаж байлаа. Би нөхрөө “Супермэн” гэдэг юм.

Хүүхдүүдээсээ “Аав нь юу билээ” гээд асуухаар дуу нэгтэй “Супермэн” гэж хариулдаг. Ийм сайхан ханьтай учирсан, би азтай хүн.

-Нөхөр тань таны ажлыг хэр сайн ойлгодог вэ. Гэр бүл зохиосныхоо дараа мэргэжлээ, хүссэн ажлаа орхисон олон эмэгтэй байдаг шүү дээ.

-Харин ч их дэмждэг. Тийм болохоор л би кинонд тоглож, дуртай ажлаа хийж байна шүү дээ.

-Гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргал юунд оршдог вэ?

-Элэг бүтэн, эрүүл саруул байхад л оршино. Өнөөдөр гэр бүлтэйгээ хамт байгаа минь аз жаргал. Манайх гэр бүлээрээ их зугаалдаг. Манай нөхөр Завханы Идэр сумынх л даа.

Өнгөрсөн зун бид Завханаар аялсан. Ёстой сайхан юм билээ. Болж өгвөл ирэх зун дахиад аялмаар байна.

-Нас ахих тусам ухаан тэлдэг, аливааг өөрөөр хардаг болдог. Д.Пүрэвсүрэн хэр өөрчлөгдөв?

-Илүү төлөвшиж байна. Амьдралын үнэ цэнэ, аз жаргалын тухай ойлголт минь 20 настай үеийнхээс өөр болжээ. 40 хүрэхдээ аливааг одоо байгаагаасаа илүү өөрөөр хүлээж авдаг болох байх. 50 хүрээд бас өөрөөр мэдрэх байх.

-Та өөрийгөө эмээ болсон байгаагаар төсөөлж үзсэн үү?

-Би том охиноо 19 настайдаа төрүүлсэн юм. Охин маань одоо 14-тэй. Ингээд бодохоор нэг их удахгүй л эмээ болчих юм шиг санагдаад байгаа. Гэхдээ тийм ийм эмээ болно гэж төсөөлж байгаагүй.

-Хөгшрөхөөс айдаг уу?

-Айдаггүй ээ. Жамаас хаашаа зайлах билээ. Жамаараа л өтөлнө шүү дээ.

Continue Reading
Холбоотой мэдээ
4 Сэтгэгдэлтэй

4 Сэтгэгдэлтэй

  1. FXBrokerFem

    2017-08-18 at 03:15

    Преглед на трговски друштва. http://fx-brokers-review.com/index_mk.html

  2. ALealgeLed

    2017-08-24 at 00:00

    The ED as a result of that surgery may be either temporary or permanent. However, it is important to find the doctor’s opinion first prior to taking these oral medications since these would have bad side effects for the body.

  3. Johnd843

    2017-09-03 at 01:54

    Ovver the course of the initial period, they began tto form grooup kaafeecbdefg

  4. Pharmg75

    2017-09-03 at 16:47

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top