Но-той хүн

Зөвлөгөө: “Хямдхан” эмэгтэйн ТАВАН шинж

 Биеэ арчлаагүй, өвөрмөц, эсвэл дэгжин, хэт загвар хөөсөн, мөн хямдхан эмэгтэйчүүд гэж бий.

 “Хямдхан”  гэдэг нь мөнгө хүрэлцээгүй эсвэл шүүгээнд тань брэндийн хувцас хэрэглэл байхгүй гэсэн үг огтоос биш. Харин гадна төрхөндөө та санаатай, санамсаргүйгээр үүсгэсэн хэв маягийг хэлж байгаа юм хэмээн Эвелина Хромченко өгүүлжээ.

  Оросын загварын ертөнцийн шинжээч, Францын алдарт  L’Officiel ( ESA: 1921 оноос эхлэн Парист хэвлэгдэж байгаа энэ сэтгүүл 25-49 насны, өндөр орлоготой, боловсролтой эмэгтэйчүүдэд чиглэгдсэн. 2006 оны байдлаар 101 мянга гаруй хувиар хэвлэгдэж байв)сэтгүүлийн Орос дахь салбарын захирал тэрбээр бүсгүйчүүдийн гаргадаг алдааны талаар сануулсныг орчуулан хүргэж байна.


 Эмэгтэй хүний ямар дүр төрхийг “хямдхан” гэж нэрлэх тухай ойлголтыг тэрбээр тун тодорхой өгчээ. Гялалзсан шигтгээ, амьтныг дүрсэлсэн хээ, уранхай жийнс, хэт их будаг, олон тооны аксессуар эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэнг шинэ жилийн гацуур шиг болгочихдог гэнэ. Эдгээрээс гадна өөр олон зүйл бий…

1. БРЭНД ХӨӨЦӨЛДӨХ 

Шошгон дээрх фирмийн нэрнээс өөрийг чухалчилдаггүй эмэгтэйчүүд олон бий. Загвар нь хуучирсан ч гэсэн “брэндийнх” гэж өөрийгөө зөвтгөн худалдан аваад, Диор, Гучи авсан гэж бардамнан, толгой хаялан явах бүсгүйчүүд цөөнгүй. Алдартай фирм, загвар зохион бүтээгчдийн нэр шошго бүхий эд хэрэглэлээр бусдын хүндлэлийг хүлээхгүй гэдгийг санаарай.  Трэнд болсон эд зүйлсийг бүгдийг нь нэг дор хэрэглэх нь утгагүй мөн хямдхан харагддаг гэдгийг загварын ертөнцийн шинжээч сануулж байна.

2. ИХ ЗАН 

Эмэгтэй хүнийг гоо үзэсгэлэн, даруу зан юу юунаас илүү чимдэг. “Хямдхан” эмэгтэйг эрээн мяраан хувцаснаас гадна биеэ авч явж буй байдлаар нь таниж болно.  Тэд таксины жолооч, зоогийн газрын үйлчлэгч, дэлгүүрийн худалдагч нартай ихэмсэг харьцана. Ийм эмэгтэйчүүд бусдыг шүүмжлэх дуртай. Харин эрхэмсэг бүсгүйчүүд хэзээ ч ийм авир гаргадаггүй.

3. БУРУУ ҮЕДЭЭ, БУРУУ ЦАГТАА… 

“Хямд” эмэгтэйчүүд гял цал төрхийг сэтгэл татам байдал, эмэгтэй хүний гол зэвсэг гэж эндүүрдлэг. Тиймдээ ч супермаркет, зах худалдааны төв явахдаа, хогоо асгах, нохойгоо салхилуулахдаа ч “нүүрээ будаж, нөгөө хувцсаа өмсөнө”.  Тийм ээ, эмэгтэй хүн үргэлж, цэмцгэр байх ёстой. Гэхдээ хэзээ, хаана, юугаа өмсөх вэ гэдгээ ойлгох дайны ухаантай байх ёстой шүү дээ.

4. ЗЭЭЛ ТАВИН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ АВАХ 

Эмэгтэйчүүд санхүүгийн боломжоосоо шалтгаалан хүссэн нүүр будгийн хэрэгсэл, эд зүйлс худалдан авч чадахгүй байх нь элбэг. Автобусанд явж байхад үнэтэй шуб, сүүлийн үеийн гар утас барьсан эмэгтэйг хараад “энд юугаа хийж яваа юм?” гэсэн бодол төрдөг үү? Хувьдаа хамгийн тансаг машинуудын цуглуулгатай байсан ч нийтийн тээврээр зорчих үе хүнд олон бий. Тиймээс гоё ганган хувцас өмсөөд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд энэ ангилалд огт хамаарахгүй. Харин гэртээ өлөн зэлмэн, цахилгааныхаа мөнгийг төлөөгүй, халуун усаа таслуулсан, өрөндөө баригдчихаад л өндөр үнэтэй эд зүйлс худалдан авдаг эмэгтэйчүүд “хямдхан” гэсэн ангилалд багтана. Цалингийн зээлээр үнэтэй шуб авч, цайны цагаараа ходоод “алах” түргэн хоол идэж суух эмэгтэйг өөрөөр юу гэж нэрлэх вэ дээ.

5. ЭР ХҮНИЙГ ТҮРИЙВЧ ГЭЖ ХАРДАГ ЭМЭГТЭЙЧҮҮД 

“Хямдхан” эмэгтэйчүүд эрчүүдийг хөрөнгө чинээнээс нь хамаарч сонгодог. Эр хүн түүнийг тэжээж тэтгэж, тансаг хэрэглээг нь хангах үед хамт байж, мөнгө нь дуусмагц өөр “тэжээгч”-ийг хайна. ЭЦЭСТ НЬ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
“Хямдхан” дүр төрх, мэдрэмж, харилцаа бидний амьдралд байнга л тааралддаг. Гэвч энэ бүгд эмэгтэй хүнийг чимдэггүй гэдгийг санаарай. Өөртөө анхаарал тавьж, өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэн, трэнд сонирхсон ч хэтрүүлэхгүй байх нь зүйтэй. Ном унш, суралц, аял, хайртай хүнийхээ сахиусан тэнгэр нь бай. Ингэснээр л та жинхэнэ ЭРХЭМСЭГ БҮСГҮЙ болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close