Олны танил

Брэдли Купер амралтаа авч охиндоо цаг зарцуулах болжээ

Жүжигчин Брэдли Купер, модель Ирина Шейк нар амралтаа авсан бололтой. Тэд охин Леятайгаа зугаалж яваад папарацид өртөх болжээ. Энэ удаад Брэдли Купер охиноо цэвэр агаарт гаргаж яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

Лея охин эргэн тойрноо сонирхон ажиглаж, аав нь түүнд юм тайлбарлан яваа харагджээ. Үүний өмнө Ирина охинтойгоо хамт паркаар зугаалж, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна. Ирина Шейкийн хувьд ихэнх цагаа охинтойгоо хамт өнгөрүүлдэг бол Брэдли Купер зураг авалтууд ихтэйгээс болж охиндоо зав гаргах нь ховор байдаг талаар Ирина ярьж байсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close