Олны танил

Морган Фриман найман эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээжээ

Өдгөө 80 настай жүжигчин Морган Фриман том дуулианд орооцолдоод байгаа билээ. Түүнийг өргөмөл охиныхоо охинтой бэлгийн харилцаанд ордог байсан гэх мэдээлэл цацагдсан. Шүүхээс энэ асуудлаар түүнийг шалгаж байсан бол өөр найман эмэгтэй Морганы эсрэг гомдол гаргасан талаар “CNN” шүүхийн нотлох баримт дээр үндэслэн мэдээлжээ.

Түүнтэй 2015 онд нэгэн кинонд хамтран ажиллаж байсан туслах эмэгтэй нь Морган Фриман түүнийг байнга өдөж хоргоож, эротик сэдэвтэй асуулт асууж, бэлхүүс, өгзгөнд нь хүрдэг байсан гэж гомдол мэдүүлжээ. Бүсгүйн ярьснаар Морганы үйлдлийг түүний найз Алан Аркин ажиглаж, туслах эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлэхгүй байхыг хэлэхэд Фриман ичиж зовсон гэнэ.

Түүнчлэн гурван сэтгүүлч бүсгүй болон жүжигчин эмэгтэйчүүд Морган Фриман тэдэнд бэлгийн дарамт үзүүлдэг байсныг нотолжээ. Тийнхүү жүжигчин эр таагүй харьцсан бүх хүмүүсээсээ яаран уучлалт гуйжээ. “Хамтран ажиллаж байсан хүн болгон минь намайг бусдыг доромжилж, эвгүй байдалд оруулах хүн биш гэдгийг мэднэ. Таагүй байдалд орсон бүх эмэгтэйчүүдээс уучлалт гуйж байна. Би тэднийг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй” гэж Морган хэлсэн байна.

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close