Олны танил

Нас бол тоо гэдгийг баталж яваа оддын эцэг эх

Алдартнуудын эцэг эхчүүд дунд хүүхдүүдийнхээ ах, эгч шиг нь харагддаг хүмүүс олон бий. Тэд амьдралын хэв маяг, биеэ авч яваа байдлаараа нас бол зүгээр л паспорт дээрх тоо гэдгийг баталж явна.

Синди Кроуфорд болон Рэнди Гербер

Image may contain: 4 people, people smiling, people standing

Сүүлийн үеийн хамгийн эрэлттэй моделиор шалгараад байгаа Кайя Герберийн аав ээж хоёрыг харахад охин нь тийм гайхалтай төрхийг хэнээс өвлөсөн нь илт. 52 настай Синди Кроуфорд моделийн ажлаа хийсээр яваа билээ. Түүний хүү Пресли Гербер ч гэсэн дүүгээсээ дутахааргүй сайн модель.

Лиза Боне, Ленни Кравиц нар

Зое Кравиц, Ленни Кравиц и Лиза Боне

Зое Кравиц, Ленни Кравиц и Лиза Боне

Зое Кравиц алдартай аав ээж хоёроосоо авьяасыг нь төдийгүй гадаад төрхийг нь өвлөжээ. 50 настай Лиза охиныхоо эгч нь юм шиг харагддаг билээ. Харин Линниг хүмүүс 25 настайгаасаа хойш бараг өөрчлөгдөөгүй гэдэг.

Крейг Хемсворт

Image may contain: 3 people, people standing, outdoor and nature

Ах, дүү Лиам, Крис Хемсвортын аав Крейг хөвгүүдээсээ бараг ялгардаггүй.

Констанс Лето

Жүжигчин Жаред Летогийн ээжийг 67 настай гэхэд та итгэх үү?

Иоланда Хадид

Иоланда Хадид Синди Кроуфордын адил хүүхдүүдийнхээ эгч шиг нь харагддаг. 54 настай, гурван хүүхдийн ээж тэрбээр модель Белла болон Жижи Хадидыг гайхалтай хүмүүжүүлсэн эмэгтэй.

Мэй Маск

Илон Маскийн ээж, 70 настай Мэй Маск нь 50 жил моделиор ажиллаж, одоо ч рекламны дүр төрх болсоор байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close