Сайн хүнЭнтертайнмент

Сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэдгийг нотлох түүхүүд

Таарсан хүн бүртээ эерэг энергийг түгээж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзах үнэхээр тааламжтай.

Бүр яг хэрэгтэй цаг үед гарч ирээд гэр бүл, найз нөхдөөс ч илүү тус хүргэчихээд хариу нэхдэггүй тэр хүмүүс тарьсан үр нь улам их дэлгэрэхийг л хүсдэг болов уу. Амьдралд дурлуулж, урам зориг хайрладаг тэдгээр хүмүүсийн тухай товч 10 түүхийг сонирхуулъя. 

Өрсөлдөөнд ч хүн чанараа бүү гээ! 

2010 онд Кенид болсон Зэн Кай марафон гүйлтийн тэмцээний үеэр Кени улсын алдарт тамирчин бүсгүй Жаклинэ Ниэтипэй Киплимо Хятадын хөгжлийн бэрхшээлтэй чадварлаг тамирчинг ихэд цангасан байхыг анзаарчээ.

Тэрээр тэмцээний 10 дахь км-ээс 38 дахь км хүртэл түүнд ус өгч хамт гүйжээ. Үүний үр дүнд Жаклинэ Ниэтипэй Киплимо 2-р байранд орсон ч тэмцээний комисс түүний эл үйлдэлийг 10,000 ам.доллараар шагнажээ.

Сайхан сэтгэлд насны хязгаар үгүй. Тэд бяцхан хүүхдүүд байх нь элбэг. 

Бяцхан охин сайн найзынхаа эмчилгээний зардалд зориулан 750.000 ам.доллар цуглуулж чаджээ. Тэр ердөө 7 настай.

Шалтгааныг заавал асуу. Таны төсөөлөөгүй зүйл ч байж мэднэ. 

Нигер улсад зарим хүүхдүүдийг шулам гэж үзэн гадуурхдаг мухар сүсэг түгээмэл байдгаас олон хүүхэд гадуурхагдан турж үхдэг аж.

Мухар сүсгийн золиосонд өртөхөө шахсан Хопе хүүг 2016 онд Данийн филантропист Анжа Ринггрен Ловенолсноор түүнийг аварчээ. Анжа өөр олон хүүхдийг аврахын тулд хандивын сан байгуулсан бөгөөд тэдэнд туслахаар ажилдаа оржээ.
Хүү 170 ширхэг хос гутлыг гэр оронгүй хүмүүст тарааж өгчээ

Райдер. 6 настай

Нэгэн бороотой өдөр Райдер хүү гудамжинд орон гэргүй хүмүүстэй тааралдсан бөгөөд тэднийг борооны цув, шүхэр бүр гутал ч үгүй байхыг хараад ихэд гайхаж цочирдсон байна. Ингээд Райдер хүү эцэг, эхтэйгээ хамтран орон гэргүй хүмүүст туслахаар хандивын мөнгө цуглуулж эхэлжээ. Тавансарын дараа Райдер 7000 гаруй ам.доллар цуглуулж чадсан бөгөөд 170 хос усны гутал, оймс, бээлий болон борооны цув худалдан авч орон гэргүй хүмүүст тарааж өгсөн байна.

Сайхан сэтгэлт хүмүүс энэ хорвоо дээр хамаагүй олон

Анна Лийб сар бүр авдаг тэтгэмжээсээ гадна Мюнхен хотын галт тэрэгний буудлаас хоосон шил түүн тушааж бага зэргийн мөнгө олон амьдралаа залгуулдаг байж. Гэтэл галт тэрэгний буудлын удирдлага өөрчлөгдсөнөөр түүнийг шил түүхийг хоригложээ. Нэгэн удаа тэрээр хамгаалагч нарт баригдаж зөвшөөрөлгүй  шил түүсэн хэмээн төмөр замын удирдлагад 2000 еврогийнторгуульдунажээ. Азаар сайхан сэтгэлт хүмүүс түүнд хандивийн данс нээж 7000 евро түүнд цуглуулж өгчээ.

Энгийн үйлдэл энэ ертөнцийг гайхамшигтай болгодог


Хөгшин эр урсдаг шатаар явж  чаддаггүй бөгөөд удаан гацаж зогссонд нэгэн залуу ирж түүний гараас түшин хамтдаа доош буухад нь тусалжээ. Хөгшин эр аяарханаар залууд цахилгаан шатанд гацсанаас болж тэднээс айдаг болсон тухайгаа хэлжээ. Хэрвээ тэр сайхан сэтгэлт залуу түүнд туслаагүй бол хөгшин эр айдастайгаа нүүр тулах анхны алхамаа хийж чадахгүй байсан юм.

Танихгүй хүний дотно сэтгэл хамгийн сайхан эерэг хандлагыг түгээдэг


Нэгэн залуу эр метроны буудал дээр сууж байв.  Түүний хажууд сууж байсан улаан цувтай настай эмэгтэйн нөхөрнь залуу эрийг зангиагаа буруу зангидсан байхыг анзаараад “туслаж болох уу?” хэмээн асууж. Залуу эр ч татгазалгүй зангиа хэрхэн зангидахыг найрсаг хөгшин эрээс сурч авчээ. Магадгүй түүнд үүнийг заах хүн байгаагүйг хөгшин эр анзаарч мэдсэн юм болов уу. 

Бяцхан хүү Волт өргөмөл хүүхдүүдэд унтлагын хувцас бэлэглэдэг байсан бол өдгөө орон гэргүй хүмүүст тусладаг


2016 онд 5 настай Волт хүү Сан Франциско хотод нэгэн зар сурталчилгаа үзжээ. Гол санаа нь өргөмөл хүүхдүүдэд унтлагын хувцас бэлэглэх аян зохион байгуулах талаар байж. Тус зар сурталчилгаа Волт хүүд ихээхэн таалагдаж аянд оролцохоор шийдэн гэр бүл, найз нөхдөө өөрт нь зөвхөн унтлагын хувцас бэлэглэхийг хүссэн бөгөөд хожим өргөмөл хүүхдүүдэд бэлэглэжээ. Үүнээс багахан хугцааны дараа Волт хүү орон гэргүй хүмүүст туслахаар сар хүрэхгүй хугацаанд 4000 ам.долларын хандивийн сан байгуулж чадсан байна. Ингээд тэрээр эгчтэйгээ хамт орон гэргүй хүмүүс болон бага орологотой гэр бүлүүдэд тусладаг орон нутгийн ашгийн бус байгууллагын сайн дурын ажилтан болжээ.

Хүчин мөхөсдсөн нэгэнд хүний мөс  үнэтэй 

Жереми ажилдаа дуртай нэгэн 

   Жереми Vitamix хэмээх жимсний шүүс шахагч, холигчны компанийнлангуунд худалдагч хийдэг аж. Түүний лангуун дээр нэгэн эмэгтэй ирээд жимсний шүүс шахагч сонирхож. Эмэгтэй хэсэг хугацааны дараа Жеремид хорт хавдартай бөгөөд эрүүл хоолны дэглэм барих хэрэгтэй учир жимсний шүүс шахагч хэрэгтэй боловч ихэнх мөнгөө эмчилгээндээ зарцуулсан учир худалдаж авч чадахгүй байгаа талаар ярьжээ. Хэсэг хугацааны дараа Жереми эмэгтэй дээр очин 400 ам.долларын үнэтэй жимсний шүүс шахагч бэлэглэжээ. Танихгүй хүнээс ийм их сэтгэл гарна хэмээн төсөөлөө ч үгүй эмэгтэй өөрийн эрхгүй уйлсан гэдэг.

Аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ 

 Орон гэргүй залуу шатахуун нь дуусч гацсан охинд өөрт байсан 20 ам.долларөгч тусалсан. Охин түүнд 400,000 ам.долларын хандив цуглуулж өгчээ.


Кейт Маклюер АНУ-ын Филадельфи мужийн ойролцоо машиных нь шатахуун дуусан зогсчээ. Тэрээр яахаа мэдэхгүй айж сандран сууж байтал нэгэн үл таних орон гэргүй эр түүнийг машинаасаа буулгүй сууж байгаарай гэж захиад яваад өгчээ. Орон гэргүй эр 20 минутын дараа түүнд хийн түлш авчирсан байна. Түүнийг Жонни гэдэг бөгөөд сүүлчийн 20 ам.долларийг хийн түлшинд зарцуулсан нь энэ байж. Кэйт Жоннид хариу тус хүргэх мөнгө байсангүй. Дараагийн 7 хоногт Кэйт Жоннид малгай хүрэм, оймс, гутал, хоол хүнс гэх мэт зүйлийг авчиржөгөн талархаснаа илэрхийлжээ.

    2017 оны 11 сард Кэйт Жоннид туслахаар хандивийн ажил зохион байгуулжээ. Хоёр сарын дараа гэхэд Жоннигийн түүх хүмүүст таалагдаж 400,000 гаруйам.доллар цугларчээ. Тус мөнгөөрөө Жонни байшин бас машин авсан бөгөөд үлдсэн мөнгөөрөө өнгөрсөн жилүүдэд түүнд тусалсан хүмүүст зарцуулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close