Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Шуурхай: Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзжээ

Тренд

Шуурхай: Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэсэн мэдэгдлийг өдөр тутмын сониноор дамжуулж өнөөдөр хийжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор энэ тухай нь мэдэгдсэн байна. Иймээс л Н.Энхбаяр шүүхийн шийдвэр олон нийтэд ил болохоос урьтаж нэр дэвшинэ гэсэн мэдэгдлийг хийсэн бололтой.

1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэл

  1. Gongor

    2017-05-02 at 13:38

    Dewshuulchihgui dee hoorhiig

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top