Олны танил

MCS Оджаргалыг “ухаан алдуулан, гадаад руу онгоцоор илгээжээ”

ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулагдаж байгаа С.Баярцогт эхнээсээ “улайж”, MCS-ээс хэд хэдэн тансаг байр бэлгэнд авч байснаа хүлээснийг сонссон Ж.Оджаргал албан өрөөндөө ухаан алдан унасан тухай мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сенсаци дэгдээн тархсан билээ. “Ноцтой мэдээ” сонины №14-т иймэрхүү мэдээ нийтлэгдсэн нь бусдад эх сурвалж болсон бололтой.

Уг мэдээнд, “…Өрөөнийхөө шалан дээр тэрийгээд уначихсан түүнийг хамгийн ойрын хамтрагчдынх нь нэг гэгддэг “Энержи ресурс” компанийх нь гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ум хумгүй үүрэн доош уруудаж тэр даруй “SOS Medica” эмнэлэгтэй холбогдон эмнэлгийн төрөл бүрийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, өндөр чадвартай эмч нарын баг бүхий тусгай онгоц дуудуулан хилийн чанад руу аваад нисэн оджээ”…гэхчилэнгээр, яг л хажууд нь хараад зогсож байсан мэт барин тавин “өнгөтөөр” бичсэн байсан.

Гэтэл ухаан алдаж унаад, гадаад руу нисчихсэн Ж.Оджаргал өөрөө ч бараг тэр тухайгаа мэдээгүй янзтай энд тэнд хүмүүстэй тааралдан, тэднийг гайхашруулсан аж. Зарим нь бүр түүнийг дуудаж байгаад зургийг нь даран баталгаажуулжээ.

Эндээс харахад, “олны үг ортой байдаг” ч гэсэн, зарим нэгэн дуулиан шуугианыг болгоомжтой хүлээн авч байхгүй бол огт худлаа мэдээлэлд итгээд шоконд орох нь байна шүү.

Ямартай ч, MCS Оджаргал гадаад яваагүй, эндээ Монголдоо л байгаа юм байна. Харин тэр, өрөөндөө ухаан алдсан эсэхийг нь сайн мэдэхгүй юм, ямар “хажууд нь лаа бариад зогсож байсан” биш…

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close