Бусад хүмүүс

Хийлч Дээгий Энгүүний ялалтыг тэмдэглэв

Өчигдөр болж өндөрлөсөн “The Voice Of Mongolia” шоуны финалын шатны шоу тун ч  дуулиан шуугиантай болж өндөрлөв. Дэлхийд номер нэгт эрэмбэлэгдэж буй тус шоу нэвтрүүлгийн анхны дугаар Монголд ийн амжилттай зохион байгуулагдаж азтай, авьяастай цорын ганц ялагчийг дэлхийн тавцнаа гаргах гэж Монголчууд багагүй бужигнав. Нэвтрүүлгийн ялагчаар 17 хон настай Энгүүн охин үзэгчдийн саналаар тодорсон бөгөөд түүнийг дэмжиж байсан урлаг соёлынхноос ялалтыг нь тэмдэглэн баярлаж буй хэд хэдэн эрхэм харагдаад авав. Тухайлбал мэргэжил нэгт хийлч Дээгий, Сэрчмаа нар түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн ялалтаа тэмдэглэж буй харагдсан бөгөөд түүнийг урлагийнхан ихэд найрсаг хүлээн авч буй бололтой. Гитарчин Өөжгий түүнийг “Энэ бол гайхамшиг! Агуу их дуучид л ингэж дуулдиймаа!!! Асар том ирээдүй чамайг хүлээж байна дүү минь!” хэмээсэн бол дуучин Наагий “Маш сайн дууллаа.  Энгүүн бол 6 настайгаасаа урлагт бэлтгэгдсэн гайхамшигт авьяас… магадгүй цаашдаа 60жил бүр 600 жил олон зуунд эгшиглэх дуу хоолой….Монгол төдийгүй дэлхийг гайхшруулах Voice and Feeling #Энгүүн” хэмээн өөрсдийн сэтгэгдлийг илэрхийлжээ.

Энгүүний ялалтыг тэмдэглэв

Image may contain: one or more people, people sitting, drink and indoor

Image may contain: 1 person, smiling, text

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close