Бусад хүмүүс

Дуучин Насанбуян ”The Voice Of Mongolia”-ийн шүүгчээр сууна гэв үү

Дуучин Л.Насанбуян бусад мэргэжлийн дуучдаа бодвол чамгүй олон уралдаан тэмцээний ард гарсан туршлагатай нэгэн. Түүнийг “The Voice Of Mongolia” шоунд оролцох үеэр шүүмжлэгсэд багагүй байсан ч дэмжигчид түүнээс ихээр нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Шоунаас хасагдах үедээ урлагаа орхих талаар ам нээгээд авсан ч тэрээр энэхүү бодлоо хаясан бололтой. Ялагчийг анхнаасаа мэдэрч байсан хэмээгээд авсан тэрээр үүнийгээ олон шоунд оролцож байсан туршлага хэмээн нэрийдээд авсан бөгөөд тус шоунд шүүгч хийх хүртлээ хөдөлмөрлөх болно гэдгээ ч мэдэгдээд авчээ. Тэрээр “Өнгөрсөнтэйгөө зууралдаж өөрийгөө үгүйсгэхийг хүсэхгүй байна. Ганцхан би биш их л олон олны танил мэргэжлийн дуучид тэр шоунд бас бусад шоунд оролцсон. Би угаасаа дахиж Монголд шоунд орохгүй. Тэртээ тэргүй мэргэжлийн гэхгүй түрүүлэх ёстой хувь тавилантай бол түрүүлэх хүн нь ингээд л түрүүлж л байна шүү дээ. Цаашид хичээж хэзээ нэг өдөр “The Voice Of Mongolia”-ийн шүүгчээр суух хүртлээ  хөдөлмөрлөх болно оо…” хэмээжээ. Харин тэрээр “The Voice Of USA”-г үзэх тун дуртай бөгөөд хэзээ нэг өдөр түүнд оролцох боломж олдож ч магадгүй юм хэмээн өөрийгөө хурцлан суугаа сурагтай.

Image may contain: 1 person, smiling, closeup

Image may contain: 1 person, smiling, eyeglasses and closeup

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close