Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна

Тренд

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна

Ирж буй ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн 5 үеийн намтар бүр ядахдаа 5 үеийн угийн зураглалыг нь нийтээрээ нэг үзчихмээр байна.

Монголчууд бидний өвөг дээдсийн ургийн бичиг нь удам судраа эндүүгүй мэдүүлэх, Монгол үндэсний бахархалаа өвлүүлэх, хувь хүмүүн өөрийгөө танин мэдэх, мөн таниулж мэдүүлэх язгуур үндэс болж байжээ. Ургийн бичигтээ Монгол хүмүүн бүр өөрөөс дээших 9 үеийн ясан болон цусан төрлийн өвөг дээдсээ оруулан хөтлөдөг уламжлалтай явсан улс. Гэвч харьтан хөрш улс өв уламжлалыг маань ямагт боймилсоор ирсэн.

Үүнийг сэргээхээр Монгол улсын засгийн газрын 1997 оны 17-р тогтоолоор “Ургийн бичиг” хөтлөх журам гаргасан. Уг журамд “намтар түүхээ үнэн зөвөөр бичнэ” хэмээнэ. Улс хөрөнгө ч зарсан. Олон эрдэмтэд аргачиллалын ч зөвлөсөн.

Монгол улсын ерөнхийлөгчдөд нэр дэвшиж буй эрхэм нэр дэвшигчид Их түүхт Монгол улсын төрт ёсны эрхэм жолоог барихаар зорьж буй болохоор өөрийн намтар мөн улс гүрэн дэлхийн түүх соёлыг мэдэхийн дээдээр мэдэх биз ээ. Мөн өнөөгийн Монголын төр засгийн тогтоол журмыг даган “Ургийн бичиг”- бүгд хөтлөсөн нь дамжиггүй гэж санана.

Монголын төрт ёсны уламжлалт ухааныг хүндэтгэн сонгогчдод өөрсдийгөө илүү тодорхой танилцуулах, сонгогчдын сонголт хийхэд тус хүргэн “9 үе, 7 үе” эс гэхнээ 5 үеийн товч ба дэлгэрэнгүй намтар, ургийн бичгийн зураглалаа ард түмэндээ танилцуулвал сайн байна. /Жишээ болгож нэг хүний зураглалыг оруулав.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top