Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Facebook хэрэглэгчийн тоо 2 ТЭРБУМ дөхөж байна

Мэдээ

Facebook хэрэглэгчийн тоо 2 ТЭРБУМ дөхөж байна

Нийгмийн сүлжээг дэлхий нийтийн хэрэглээ болгож, зар сурталчилгааны орлого нь тэнгэрт тулах болсон Facebook компанийн хувьд 2017 он тун амжилттай жил болж байна.

Messenger, Facebook аппликейшнүүддээ шинэ шинэ горим нэмснээр компани Snapchat-тай зэрэгцэж байгаа боловч нөгөө талаас хуурамч мэдээллийн тоо хэмжээ, зарим хэрэглэгчид шууд бичлэг дамжуулах сонголтыг буруугаар ашиглах зэрэг асуудлыг тэд шийдэхээр ажилласаар.

Гэсэн хэдий ч дэлхий даяар олон сая хэрэглэгч Facebook-ийг идэвхтэй ашигласан хэвээр. Компанийн 2017 оны эхний улирлын тайлан мэдээ гарчээ.

Тайланд дурдсанаар гуравдугаар сарын 31-ний байдлаар сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 1,94 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 300 саяар өссөн байна.

Түүнчлэн өдөр тутам 1,28 тэрбум хүн Facebook-ийн бүтээгдэхүүнийг ашиглаж байна гэжээ. Хамгийн дэвшилтэй нь компанийн энэ оны эхний гурван сарын орлого 8 тэрбум ам. долларт хүрч 2016 оны энэ үеийнхээс 49 хувиар өссөн аж.

Цэвэр ашгийг нь тооцож үзвэл бүр ч өндөр дүн гарчээ. 3 тэрбум гаруй ам. долларын цэвэр ашигтай ажилласан тэд өнгөрсөн жилийнхээс 76 хувиар илүү ашигтай ажилласан гэсэн үг юм.

Зар сурталчилгаа, ялангуяа хөдөлгөөнт төхөөрөмжөөс орж ирэх зар сурталчилгааны орлого нь нийт орлогын 85 хувийг бүрдүүлжээ.

Snapchat-ыг давж гарах Facebook-ийн зорилго ч мөн амжилттай хэрэгжих болжээ. Instagram-ын Stories горимыг ашигладаг хэрэглэгчийн тоо хэдхэн долоо хоногийн өмнө 200 сая хүрсэн бол WhatsApp-ын Status хэрэглэгчийн тоо 175 сая хүрсэн байна.

Хэдийгээр Snapchat-ын/Өдөр тутам ашигладаг 161 сая/ хэрэглэгчийн тоо буурсан гэсэн үг биш ч боловч Facebook-ийн энэ стратеги үр дүнтэй байна гэдэг нь тодорхой юм.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top