Бусад хүмүүс

Гудамжинд нас барсан гуйлгачин эмэгтэй долларын саятан байжээ

Бейрут хотын цагдаа нар 52 настай Фатима Отманыг гудамжинд нас барсан байхыг олсон байна. Уг эмэгтэй сүүлийн 20 жил тэнэмэл байдлаар өдөр хоногийг өнгөрүүлэн, түрээсэлж авсан машин дотроо амьдардаг байжээ.

Тэрээр зүрхний шигдээсээр нас барсан байж. Цагдаагийнхан харин тэнэмэл эмэгтэйн эд зүйл дотроос дансандаа 1,7 тэрбум ливан фунт буюу 1,1 сая орчим америк доллар бүхий хадгаламжийн дэвтэр олоод ихэд гайхацгаасан гэнэ.

Түүнээс гадна, гуйлгачин эмэгтэйн аж төрж байсан хуучин машинд үзлэг хийх үеэр тэнд 3000 доллар байхыг олсон аж.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Фатима Отман Ливаны иргэний дайны үед шархадсаны улмаас хэсэгчилсэн саажилттай болсон юм байна.

Цагдаагийнхан тэнэмэл эмэгтэйн цогцсыг Ливаны хойд зүгт амьдардаг хамаатнуудад нь хүлээлгэн өгсөн бөгөөд нөгөөдүүл нь талийгаач эмэгтэйн хадгаламж дахь мөнгөн дүнг сонсоод шоконд орсон аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close