Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Шуурхай: Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа гэртээ өөрийгөө боомилсон байжээ

Мэдээ

Шуурхай: Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа гэртээ өөрийгөө боомилсон байжээ

Дөрвөн настай дагавар охиноо зодож, хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Г.Маралмааг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдаа хүчиндсэн хэрэг сөхөгдөөд байна. Тодруулбал, яллагдагч Г.Маралмаа 2016 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцах үедээ дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн гэж гомдол гаргажээ.

Гэвч хүчингийн хэрэгт холбогдсон дэслэгч Б үүнийг үгүйсгэж, мэдүүлэг өгсөн байдаг аж. Тэрээр Г.Маралмааг “Би хүчиндээгүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо бариулсан” гэжээ.

Ийн хэрэг явдал сөхөгдөж, шалгалтын ажиллагаа явагдаж байх үед дэслэгч Б энэ сарын 03-нд гэрээслэл үлдээгээд, амиа хорлосон аж. Тэрээр гэрээслэлдээ “Би худал зүйлд гүтгэгдэж, амьдарч чадахгүй нь. Гэрийнхнээсээ уучлалт хүсч байна” хэмээсэн байжээ.

Энэ талаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал “Шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг хүчиндсэн хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст шалгаж байна.  Хэргийг шалгаж байх хугацаанд шалгагдаж байсан иргэн Б Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ боомилсон байдалтай олдсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэв.

Талийгаачийн үлдээсэн гэх гэрээслэл бичгийг прокуророос шалгахаар авч явсан байна. Мөн түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт шилжилж байгаа аж.

Г.Маралмаа цагдааг гүтгэсэн нь тогтоогдвол тэрээр Эрүүгийн хуулийн 95.1-ээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт буруутгагдах талтай.

Ийнхүү Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаагийн дэслэгч Б нас барсан учир хэрэг хаагдаж магадгүй байна. Нөгөө талаас хэрвээ Г.Маралмаа цагдааг гүтгэсэн нь тогтоогдвол тэрээр Эрүүгийн хуулийн 95.1-ээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт буруутгагдах талтай.

Учир нь, талийгаач Маралмааг хүчиндсэн гэх хэргээр шалгагдаж эхэлснээс хойш “Намайг худал хэрэгт гүтгэх гэж байна” хэмээн ойр дотныхондоо ярьж байжээ. Мөн хэрэгт сэжиглэгдсэнээс үүдэн түүнийг ажлаас нь түр чөлөөлсөн байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд маш их сэтгэлээр унасан байдалтай байсан аж.

Continue Reading
Advertisement Smiley face
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top