Олны танил

Жүжигчин Ж.Алтаншагай: Та нар Болормааг битгий доромжил!

Дэлхийн хэмжээний “Voice” шоуг “Монгол” телевиз амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Хагас жилийн турш амралтын өдөр үзэгчдийг хооронд талцуулж, ярианы сэдэв болсоор ирсэн тус шоуны шийдвэрлэх шатанд Болормаа, Энгүүн нар шалгарч үлдээд байсан юм. Эцэст нь үндэсний хэмжээний ялагчаар 17 настай охин Энгүүн тодорч, сонсогчид нь тунчиг их баярласан.

Энэ талаар олны танил эрхмүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд жүжигчин Ж.Алтаншагай дуучин Болормааг битгий доромжлооч хэмээн аминчлан захиад авчээ. Тэрээр “Нэг зүйлийг хэлье, Болормааг доромжилсон хүмүүс байхын битгий ингээч дээ. Энгүүн гэдэг охин үнэхээр төрчихсөн авьяастай супер мундаг байлаа. Ариунжаргал бол ясны дуучин жинхэнэ урлагийн хүн. Тэр залуу ч гэсэн анх удаа том тайзан дээр гарч байгаа гэхэд бас л мундаг. Эцсийн эцэст бол энэ залуус бүгдээрээ мундаг шүү. Бид талцаж, муудаад хэн нэгнийг үгүйсгээд яахав дээ. Харин энэ хэддээ тэнцүүхэн амжилтыг хүсье. Тэд бүгдээрээ хөдөлмөрлөсөн юм шүү. Урмыг нь битгий хугалаач залуус аа, бид бүгдээрээ Монголчууд шүү. Хамгийн хэцүү нь уран бүтээлч хүний урам хугарах шүү” хэмээсэн байна.

Болормаа энгүүн зурган илэрцүүд

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close