Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Д.Отгондалай ААШТ-ий гурав дахь медалиа зүүлээ

Спорт

Д.Отгондалай ААШТ-ий гурав дахь медалиа зүүлээ

2017 боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 60кг-д медалийн болзол хангаад байсан Д.Отгондалай гавьяат өнөөдөр өнгө хувиргах тулаанаа хийлээ.

Тэрбээр дэлхийн аваргын хүрэл медальт, Сингапурын залуучуудын олимпийн мөнгөн медальт Энэтхэгийн боксчин Шива Тапатай тоглож 3:2 ялагдлаа. Сингапур, Тайвань, Фижи шүүгч 28:29 оноог өрсөлдөгчид нь өгсөн бол Казахстан, Азербайжаны шүүгч нар манай боксчинд 29:28 гэсэн оноо заажээ.

Д.Отгондалай гавьяат дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ баталгаажуулахын зэрэгцээ тивийн аваргын иж бүрэн медальтай боллоо. 2011 онд мөнгөн медаль, 2015 онд Ази тивийн аварга болсон бол 2017 онд ийнхүү хүрэл медаль хүртлээ.

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top