Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

39 настай Э.Макрон Францын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Тренд

39 настай Э.Макрон Францын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Францын шинэ Ерөнхийлөгчөөр Э.Макрон 39 насандаа сонгогдлоо. Тэрээр 65,5 хувийн саналын илүүтэйгээр ялалт байгуулжээ.

Э.Макрон “Францын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Энэ хуудас нь шинэ итгэл найдвар, дахин сэргэлтийнх байгаасай хэмээн хүсч байна. Би улс үндэстнийхээ эв нэгдлийг бататган, Европ тивийг хамгаална. Олон хүн боломжгүй гэж байсан ч та бүхэн, Франц яллаа” хэмээн хэлжээ.

Ийнхүү тэрээр хэт барууны үзэлтэй Марин Лө Пэнийг яллаа. Төвийг сахих үзэлтэй Макрон Францын хамгийн залуу ерөнхийлөгч болж байна. Францын улс төрийн хоёр гол хүчний нэр дэвшигчид 1958 оноос хойш тус улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. Харин Макрон эдгээрийн алиных нь ч гишүүн биш юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зарласны дараа Макроны олон мняган дэмжигч Луврын музейн гадна цуглажээ. Удалгүй Макрон тэдэнтэй нэгдэн, үг хэлсэн юм.

ЭММАНУЭЛЬ МАКРОН ГЭЖ ХЭН БЭ

39 настай Эммануэль Макроны онц сонирхолтой намтар эмэгтэйчүүд, цагаачдын үр хүүхдүүд болон олон улсын эдийн засаг, санхүүгийн салбарынханд таалагдсан нь түүний амжилтын нууц хэмээн хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

Жишээ нь тэрээр эхнэр Брижит Троньётойгоо 15 настайдаа танилцжээ. 39 настай Брижит тэр үед Эммануэлийн сургуульд багшилдаг байсан ба нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. 24 насны зөрүү Эммануэлийг зогсоогоогүйгээр барахгүй тэрээр Брижиттэй гэр бүл болно гэсэн амлалтандаа хүрч, 2007 онд 53 настай Брижит 29 настай Эммануэльтэй хуримаа хийсэн аж.

Залуухан, ирээдүйтэй, царайлаг улс төрч өөрөөсөө эгч бүсгүйтэй гэрлэж, түүний ач нарыг хамтдаа өсгөж байгаа нь франц эмэгтэйчүүдийн дунд Макроны нэр хүндийг өсгөжээ.

Түүний талаар байнга бичих олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

Улс төр, ажлын туршлагын хувьд 2008 онд Макрон дэлхийн хамгийн баян гэгдэх Ротшильдын гэр бүлийн эзэмшдэг Ротшильдын банканд ажилд оржээ. Дөрөвхөн жилийн дотор шинжээчээс нэг сая еврогоос дээш орлоготой хамтрагч болтлоо өсөн дэвжсэн байна. Үүний дараа тэрээр  Франсуа Олландын засгийн газарт хоёр жил Сангийн сайдаар ажилласан туршлагатай.

Эх сурвалж: CNN

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top