Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Эхнэрээ заазуурдаж хөнөөсөн Өргөнталын шүүх хурал болж байна

Но-той хүн

Эхнэрээ заазуурдаж хөнөөсөн Өргөнталын шүүх хурал болж байна

Эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж алсан хэрэг он солигдох үеэр буюу 2016 оны 12 сарын 31-ний шөнө гарсан. Эл хэрэгт буруутгагдсан Хятад улсын иргэн Өргөнталыг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм.

Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилээр хорих ялаар шийтгүүлнэ.

Өмнөх шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд болсон байдаг. Онц харгис хэрцгий аргаар хоёр хүний аминд хүрсэн хэргийн шүүгдэгч Өргөнталын хувьд ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны иргэн. Тэрээр 46 настай. Бүрэн дунд боловсролтой.

Өргөнтал манай улсад анх 2007 онд ирсэн гэдэг. Тэрээр 2008 онд эхнэртэйгээ танилцаж, 2014 онд гэрлэлтээ батлуулсан аж. Талийгаач Х нь багш мэргэжилтэй. Гэвч “Хархорин” зах дээр худалдаа хийдэг байжээ. Харин Өргөнтал “Хуа Ди” гэх хятадын компанид орчуулагч хийдэг байсан гэнэ. Урьд нь тэрээр ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.

Т.Очир

Continue Reading
Холбоотой мэдээ
2 Сэтгэгдэлтэй

2 Сэтгэгдэлтэй

  1. Zochin

    2017-05-09 at 10:26

    Adguusnaas dor aluurchind amidrah erh bhgui.Humuunii tuluu hamgiin hund hortoi nuhtsuld ajil hiilgeh heregtei iim novshiig ulsiin hurunguur olon jil tejeene geheer durgui hurch bn.

  2. Ахрш

    2017-05-29 at 05:30

    Монгол х ун биш байнадаа.хужуунууд заазуураар л

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top