Connect with us

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Эрээн хот дахь биеэ үнэлэгч монгол охидыг буцааж эхэлжээ

Но-той хүн

Эрээн хот дахь биеэ үнэлэгч монгол охидыг буцааж эхэлжээ

-Эрээн хот дахь биеэ үнэлэгч монгол охидыг эх орон руу нь буцааж эхэлжээ-

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас тус улсад хууль бусаар оршин сууж, биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж эхэлжээ. Хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч буй ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж Консулын газрынхан үзсэн байна. Тиймээс Эрээн хотын удирдлагатай уулзаж, хамтран ажилласны дүнд биеэ үнэлж байсан тодорхой тооны монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцааж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлэв.

Мөн консулын газарт иргэдийн зүгээс “БНХАУ-ын нутагт визгүй зоричх 30 хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй, нутаг буцах хүсэлтэй байна” гэсэн агуулгатай өргөдөл, хүсэлт ихээр ирэх болжээ. Иймээс 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн тус консулын газраас тойргийн хэмжээнд хууль бусаар оршин суугаа иргэдийн бүртгэлийг явуулж эхэлсэн гэв. Гэвч асуудал тойргийн хэмжээнээс хальж тус улсын Хөх хот, Бээжин, Шинжин, Шанхай, Тунляо, Бугат, Гуанжоу гээд олон газрыг хамарсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух консулын газраас мэдээлсэн юм.

Эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч буй архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцааж чадсан байна БНХАУ-ын Хилээр орох гарах асуудлыг зохицуулах тухай хуульд зааснаар “Гадаадын иргэн визний хугцаагаа хэтрүүлж, оршин суусан бол хоног тутамдаа 500 юанийн торгууль төлнө” гэж заажээ.

Д.УУДАМ

Continue Reading
Advertisement Smiley face
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

To Top