Бусад хүмүүс

14 давхраас үсэрсэн хүүхдүүд зурвас үлдээсэн байжээ

Москвагийн оршин суугч, өсвөр насны үерхдэг хосууд өндрөөс үсэрч амь алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тэд 16 давхар байрны 14 дэх давхрын нийтийн тагтан дээрээс үсэрсэн аж.

17 настай эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч өөрсдийн гарыг бугуйгаар нь холбож уяад үсэрсэн байсан гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ. Хэргийн газарт хүүхдүүдийн цүнх, мөн ууж дуусгаагүй лонхтой улаан дарс байсан бөгөөд нас барсан охины үнэмлэх байсан тул тэднийг хэн болохыг тогтооход цагдаагийнханд хялбар байсан бололтой. Мөн тэдний гар утсан дээр эцэг эхийнх нь дугаар байсан болохоор амархан холбогдсон байна.

Тэд нэг сургуульд сурдаг байсан бөгөөд сүүлийн хоёр жил үерхэн найзалж байгаа. Хоёулаа ижил сонирхолтой учраас бие биеийнхээ үсийг солонгын өнгөөр будаж, адил төрлийн хөгжим сонсдог байсан гэнэ. Тэд японы аниме-хүүхэлдэй дээр суурилсан нэгэн өвөрмөц урсгалыг даган дууриадаг байсан аж.

Тухайн урсгалын гол зарчим нь гүн ухааны утга зохиолууд уншиж, энэ тухайгаа ярилцан улаан дарс уух явдал гэнэ. Тэд энэ бүгдийг дагаж мөрддөг байсан нь тэдний олон нийтийн сүлжээ хуудаснаас илэрхий харагдаж байж.

Тэдний ар гэрийнхэн Москвагийн энгийн л гэр бүлүүд бөгөөд эцэг эхийн зүгээс тэднийг үерхэхээ болихыг шаардаж байсан бололтой. Хүүгийн хүрэмний халаас болон охины үүргэвчин дотор энэ талаар эцэг эхдээ хандаж бичсэн зурвасууд байсан аж.

Ер нь японы энэхүү “Тян /бүсгүй/” хэмээх урсгалтай холбоотой гэмт хэргүүд сүүлийн үед Москва хотод гарах нь ихсээд байгаа талаар эх сурвалжид дурдсан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Санал болгох

Close
Close
Close