Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Н.Энхбаярыг бүртгэхгүй бол С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ

Улс төр

Н.Энхбаярыг бүртгэхгүй бол С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ

Өнгөрсөн Баасан гарагт буюу 5 сарын 5-нд МАХН хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн билээ. Үүнийхээ дараа МАХН-ынхан  Н.Энхбаярт хуулийн хориг тавихгүй байхыг шаардаж, Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа жагсаал хийсэн юм.
Өнөөдөр ч гэсэн уг жагсаал нь үргэлжлэх аж. Сонгуулийн Ерөнхий Хороо улс төрийн намуудаас нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 5 сарын 14-ы дотор багтаан шийдвэрлэх ба дахин өөр нэр дэвшигчийг дэвшүүлэх, бүртгүүлэх боломж 5 сарын 17 хүртэл нээлттэй юм. Тэгвэл МАХН-ынхны хувьд 5 сарын 15 хүртэл Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг шаардсан улс төрийн тэмцлээ идэвхтэй үргэлжлүүлж, олон нийтийн анхааралд оруулах ба МАН, АН-ын алинтай тохиролцохоос хамааран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн “жинхэнэ нэр дэвшигч” нь тодорхой болох гэнэ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших магадлал өндөр байгаа аж.
П.Энхмандах
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top