Олны танил

Филипп Киркоровын үнэтэй хувцаснуудыг хулгайлжээ

Оросын алдарт дуучин Филипп Киркоров Павлово хотод аялан тоглолтоор явж байгаад эд зүйлсээ хулгайд алджээ. “Super.ru” сувгийн мэдээлснээр 51 настай дуучны концертын хувцаснуудтай өрөө рүү үл мэдэгдэх хүмүүс нэвтэрч, найман үнэтэй хувцсыг нь авсан байна. Хувцаснуудыг “Я+R. Второе Я” шинэчилсэн хөтөлбөрийн бэлтгэл дээр ашиглаж байжээ. Нээлт нь 12 дугаар сарын 25-нд болохоор төлөвлөгдөж байсан аж.

Дуучинд учирсан нийт гарзыг тооцож үзэхэд 11 мянган доллар болсон байна. Филипп Киркоровын багийнхан цагдаад ханджээ. Хулгайн хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close