Connect with us

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Шуурхай: Н.Энхбаярын төлөө зулын гол болохоо хоёр иргэн мэдэгдээд байна

Улс төр

Шуурхай: Н.Энхбаярын төлөө зулын гол болохоо хоёр иргэн мэдэгдээд байна

МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гэх мэдэгдлээс үүдэн гишүүд, дэмжигчид нь МАН-ын төв байрны үүдэнд жагсаал хийж байгаа билээ. Эдгээр гишүүд “М.Энхболд ард иргэдээсээ айгаад тэдний төлөөлөл Н.Энхбаярыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй хааж боож байна” хэмээн мэдэгдэж байгаа юм. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй бол өдөр болгон жагсаал хийхээс гадна дагаж яван эсрэг сурталчилгаа хийх аж.

Урьдын адил үр дүнгүй өлсгөлөн, суулт хийхгүй гэнэ. Харин ч бүр эсрэгээрээ нэр бүхий хоёр иргэн амьдаараа зулын гол болохоо илэрхийлжээ. Н.Энхбаярын төлөө бус эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдэж байгаа юм. Энэхүү тэмцлийг УИХ-ын гишүүн асан “Босоо” Ганбаатар болон иргэний хөдөлгөөний нөхдүүд удирдаж байгаа гэх мэдээлэл байна.

6 Сэтгэгдэлтэй

6 Сэтгэгдэлтэй

  1. бямбаа

    2017-05-08 at 10:50

    яасан илүүдээ гарсан амь бэ энэ чинь хууль нь тийм л бол яахын Энхболд яасын арай ч хэтрэхиймаа ард түмэн өрөвч байсын уг нь одоо ийм үйлдлийг жигшинэ зүгээр л хуулийнх нь дагуу нэрээ дэвшүүлчээч тэгээд л хэн нь ард түмэнд нэр нүүртэй нь харагдана шүү дээ

  2. Зөвлөх

    2017-05-08 at 11:58

    Эрх чөлөөгөө алдаж мөхөж бгаа Түвд биш дээ. Заавал зулын гол болохдоо яахав дээ. Тулганы гал болж болно ш дээ, монгол хүн юм бол…

  3. Иргэн

    2017-05-08 at 12:01

    Энхбаяраас өөр хүнгүй болоо юу даа. Монголоо арай л дорд бодоод бна даа, энэ МАХН-ны нөхөд. Энхбаяр нь ваакуумжаад бүгдээрээ хийрхлээс өөр идгүй болж…

  4. iiii

    2017-05-08 at 16:36

    Yasan hyamdhàn àmi be! Esvel yumtai humuus bhaa. Zailuud.Nuguu Huh halim togloom toglojdee….kkk

  5. Anonymous

    2017-05-09 at 20:18

    Iim baidald orohguin tuld enhbayar anhnaasaa shudraga baih heregtei baisan yum

  6. Anonymous

    2017-05-10 at 09:47

    Өрөвдөлтөй юм аа

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

To Top