Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

“Яг түүн шиг”-шоуны оролцогч С.Гантогоогийн 12 жилийн өмнөх ярилцлага

Дуучин

“Яг түүн шиг”-шоуны оролцогч С.Гантогоогийн 12 жилийн өмнөх ярилцлага

12 жилийн өмнөх С.Гантогоогийн ярилцлагыг Olloo.Mn сайтын  архиваас хүргэж байна. Тухайн үедээ “Оддын эрэлд-2” нэвтрүүлэгт түрүүлж байсан юм байна.

С.Гантогоо: Єєрийгєє нээж байгаа хvvхдvvд бол зоригтой юм

«Оддын эрэлд-2» нэвтрvvлгийн эцэсийн шатанд тунаж vлдсэн гурван залуугийн нэг болох Гантогоог уулзуулж байна.
Юуны ємнє уулзан ярилцах санал хvлээн авсанд баярлалаа. Нийт оролцогч нараас шалгараад сvvлийн шатанд vлдэж чадсанд баяр хvргье.
Vгvй ээ. Харин танд баярлалаа. Намайг тоож ярилцлага авч байгаад.

За за хоёулаа хэн хэндээ баярлалаа. Тиймээс одоо яриагаа чиний анх «Оддын эрэлд» орох болсон шалтгаанаас эхлэх vv?
Анх би «Оддын эрэлд-1» гэж зохион байгууллагдаж байх vеэс л vзэж эхэлсэн. Єєрєє орно гэсэн чинь хоцроод очсон байсан. Нэмэлт бvртгэл явуулах уу гэж мєн ч олон удаа очсон доо. Телевизрээр гарсан нэвтрvvлэг болгоныг алгасалгvй vзсэн. Хамгийн сvvлд болсон “гала” тоглолтыг нь ч vзэж байсан. Жинхэнэ улаан фэн нь байсан даа.

Оролцоно гэж бодоод хоцорсон гэлээ. Vзэгч болоод сууж байхад ямар санагдаж байсан бэ?
Аймаар харамсаж л байсан даа. Сайхан юм аа гэж бодон битvvхэн атаархаж байсан. Гэтэл одоо би єєрєє тэр тайзан дээр гараад дуулсан гэж бодохоор vнэхээр сэтгэл сайхан болдог.


Энэ тэмцээнд оролцоод єєрийгєє хэрхэн нээсэн гэж боддог вэ?

Ер нь бол надад олон талаар нєлєє vзvvлж чадсан. Хvмvvсийн ємнє биеэ авч явах байдал, хvнтэй харилцах харилцаа, олон найзууд гээд нэрлээд байдал олон зvйл байгаа. Хамгийн гол нь надад хvн хєдєлмєрлєєд хичээх юм бол чадахгvй зvйл гэж байхгvй л сайн ойлгуулсан даа.

Оролцож байх явцад хэцvv зvйл олон гарсан байх, тэр болгонд шантарч байсан уу?
Єє олон л гардаг байсан даа. Гэхдээ тэр хэлсэн vг болгон нь миний тусын тулд байсан. Хэлж байгаа vед нь єєрийгєє засахыг л хичээж байсан даа.

Ингэхэд Гантогоо айлын хэд дэх хvvхэд вэ? аав ээждээ халамж анхаарал хэр тавидаг вэ?
Манайх 6-н ам бvлтэй. Би чинь Хєвсгєл нутгийн хvv. Гэрээсээ хамгийн бага хvv нь доороо хоёр охин дvvтэй. Анхаарал халамжийн хувьд ямар гээд хэлэх билээ дээ. Ямар ч байсан хоёр дvvгээ их анхаардаг даа.

Анх «оддын эрэлд» орсон оо хамгийн тvрvvнд хэнд хэлсэн бэ?
Хэнд ч хэлээгvй. Манайх Хєвсгєлд би хотод оюутан байсан. Нэгдvгээр шатанд тэнцээд хоёр дугаар шатанд ороод байтал манайхан мэдсэн. Хамгийн анх манай жаахан дvv зурагтаар хараад гэрийнхэнд хэлээд дараа нь хамаатан, нутаг усныхан бvгд л мэдсэн дээ.

Гала концерт дээрээ єєрєє шинэ дуу дуулаад байсан. Энэ талаар тодруулахгvй юу?
Энэ жилийн «Оддын эрэлд» тvрvv жилийнхээс нэг онцлогтой болсон. Тэр юу вэ гэвэл тодорхой хэмжээний дууны шvлэг зохиодог ч юм уу аль эсвэл ая зохиодог залуусыг илvv их дэмжиж байсан юм. Миний хувьд тэмцээндээ зориулан єєрєє vг аяыг нь зохион «Мартагдашгvй хайр» гэж дууг дуулсан. Vvнийгээ Fm–д єгєх зорилготой байгаа.

Чамайг шинэ дуу зохиосон чинь Насанбуян ая зохиосон гэж сонсогдсон….
Тийм шvv. Наска шар хєдлєєд шууд зохиосон гэж байсан. Энэ нь ч сайн юм. Манай vеийн залуус бусдын юмаар юм хийдэг болсон. Гэтэл энэ тэмцээн нь цэвэр хэн чадалтайг гаргаж ирэхээр тэмцээн болж чадсан гэж би боддог.

Хариу сонсоно гэхээр сэтгэл ямар байна сандарч байсан уу? Одоо сэтгэл ямар байна?
Анх шат шатны дvн сонсох болохоор аймаар хэцvv байдаг байсан. Яанаа хасагдсан байх болов уу гэж их л айдаг байсан даа. Харин одоо сэтгэл маш тайван байгаа. 1500 гаруй хvvхдээс сvvлийн 4-т орно гэдэг бол миний хувьд маш том амжилт гэж би хувь даа бодож байгаа.

Гала концерт дээр чи нэг одон зvvсэн байсан тэр хаанаас єгсєн медаль вэ?
Тэр vv…UBL гээд нэг компани байдаг. Тэр компанийн нэрэмжит «Миний сайхан эх орон» гэсэн сайхан нэртэй медаль юм. Энэхvv медалийг єєрийгєє дайчилан амжилттай оролцлоо гээд надад єгсєн.

Чи МУБИС-ийн Газарзvй-Байгалийн шинжлэлийн багшийн анги байхаа. Бага даа дуулдаг байсан уу?
Тийм ээ. Би газарзvйн анги би энэ мэргэжилдээ ч хайртай. Энэ чиглэлээрээ цаашидаа Магистрантурт сурах бодолтой байгаа. Бага байхад урлагийн vзлэгт их ордог байсан.


Энэ жил сургуулиа тєгсєєд юу хийх вэ? Дуугаа хєгєєд дуучин болох уу?

Эхлээд ямар ч байсан суругуулиа тєгсєєд дараа нь дуугаа дагана аа. Ер нь энэ тэмцээнд ороод єєрийгєє хэн болохоо мэдсэн учраас сайн мэрийж байгаад дуулаад л байна даа. Ямар ч байсан дууны ая зохиосон хэвээр л байна. Одоо ч гэсэн миний цээжинд 5, 6 дууны ая байна. Нийгэмд зориулсан цаг vеэ олсон гоё дуу болгоно доо.

«Оддын эрэлд-1» ийг vзэж байсан. Одоо єєрєє оролцогч болоод амжилттай явж байна. Энэ хугацаанд єєрийн гэсэн vнэлэлт дvгнэлт єгч амжсан байлгvй дээ… Энэ талаар тодруулбал?
Тvрvv жилийнхээс сайн болсон гэж би бодож байгаа. Гэхдээ би ямар мундаг амьтан биш дээ. Надад л тэгж санагдаж байгаа юм. Зарим хvмvvс “од” тєрvvлнэ гэж юугаа яриад байгаа юм бэ? гэж яридаг. Гэвч энэ тэмцээн, нэвтрvvлэгvvдийг зохион байгуулж байгаа “Аригу” гэдэг компани «ОД» тєрvvлэхгvй. Гагцхvv ард тvмэн сонсогч нар л гаргаж ирнэ. Хvмvvсийн яриаг сонсож байхад “Оддын эрэлд”-д оролцож байгаа хэдэн мангар юмнууд гэж байдаг. Гэхдээ оролцож байгаа хvvхдvvдийг би vнэлдэг. Яагаад гэвэл тэд єєрсдийн хаагдмал сэтгэлvvдийн олон тvмний ємнє хага яран гарч ирж байгаа болохоор тэд мангар биш. Муу хэлж байгаа хvмvvс нь болиоч ээ гэж хэлмээр байна. “Оддын эрэлд” шиг нэвтрvvлэг хєдєє орон нутгийг хамраад нээх их явагддаггvй тиймээс сайн нийтэд тvгээх хэрэгтэй гэж бодож байна.

Цаашдын уран бvтээл болон ажил амьдралд тань амжилт хvсье.
За баярлалаа.

Ярилцсан Т.Оргил /olloo mn/

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top