зөвлөгөө

Ажлаас халагдах айдасгүй амьдармаар байна уу?

Ажилгүйдлийн түвшин газар сайгүй өндөр байгаа өнөө цагт, таны ажиллаж буй байгууллага таньгүйгээр үйл ажиллагаа явуулж чадахгүй мэт өөрийн үнэ цэнийг ажил олгогчдоо мэдрүүлэх нь ажлын байран дээрээ үлдэх хамгийн шилдэг арга билээ.

Санхүүгийн тайлан тэнцлийн нэгээхэн хэсгийг бүрдүүлэх
Хэрвээ та компанидаа үнэ цэнтэй нэгэн байхыг хүсч байвал, түүнд мөнгө олоход нь тусал. Өөрийн цаг хугацаа, ур чадвар, нөөц бололцоог ашиглан компанийнхаа санхүүгийн тайлангийн тэнцвэрт эерэгээр нөлөөлөхүйц бай.

Цаг бол алт
Таны хамгийн үнэтэй зүйл бол цаг байтал нэгэн хэвийн үр дүн, бүтээмжээ ахин дахин гаргасаар л байх уу?

Өөрийгөө магтан дуул (гэхдээ хэтрүүлж болохгүй шүү)
Таны хийж буй ажил “хэлгүй” байхад, та л түүний өмнөөс ярихгүй бол хэн ярих вэ дээ. Гаргаж буй үр дүн, бий болгож буй үр өгөөжөө удирдах ажилтандаа ойлгуул. Ингэснээр зүгээр ч нэг таныг сурталчлаад зогсохгүй, аливаа дайралтаас хамгаалах зэвсэгтэй болгох болно.

Хэлэлцээрийн ач холбогдол
Ихэнх хүн тухайн гэрээ хэлэлцээрийг алдахаас айсандаа, хийхээс зайлсхийдэг. Харин тэрхүү хэлэлцээр маш том гэрээ, ажлын санал эсвэл шинэ машин худалдаж авах гэх мэт юу ч бай та ханцуй шамлан ороорой. Та үнэхээр л хийхийг хүсч байвал, хичнээн сайн хэлэлцээр хийгч болохоо хэзээ нэгэн цагт гайхшруулах л болно.

Ухаалаг бай
Маш олон ажилтан компанийнхаа үндсэн үйл ажиллагааг бүрэн төгс мэддэггүй. Иймээс та үйл ажиллагааныхаа бүтэц, зохион байгуулалт болон санхүүгийн байдал зэргийг илүү нарийвчлан мэдэхэд цаг зарцуулаарай.

Итгэл дүүрэн шинийг санаалагч бай
Шүүмжлэл хүлээж болох ч, үзэл бодлоо хамгаалж, удирдлагадаа санаагаа илэрхийл. Удирдах ажилтнууд тань ихэвчлэн таны санаа болон түүний амьдрах чадварыг сорьж үзэх хандлагатай байдаг. Мэдээж аливаа санааг хэрэгжүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг тул тэдгээрийг баттайгаар судалж мэдэх хэрэгтэй.

Сүлжээнд буй мэдээлэлдээ анхаарал хандуул
Бүх л чухал имэйл, электрон мэдээллүүдээ хадгал. Ингэснээр тэрхүү зүйлс танд баримт болж үлдэх юм. Асуудлын гарц болох тэрхүү мэдээллүүдийн хажууд хатуу дискний багтаамж хамаагүй хямдхан л байх болов уу.

Үгүй гэж хэлэхээсээ бүү ай
Хэрвээ та өөрөө ямар нэгэн хязгаар тогтоохгүй л бол яг л мөнхийн хөдөлгүүр шиг болох болно.

Шатны яг аль гишгүүр нь танд зориулагдсан болохыг мэдэж авах
Та компанийнхаа ололт амжилт эсвэл бүтэлгүйтэл эндэгдлийн хариуцлагатан болохыг хүсч байна уу? Хэрвээ тийм бол хэдэн гишгүүр дээш алхахыг эрмэлз. Харин зүгээр л өдөр бүр орой 6 цагт гэртээ хариад, маргааш өглөө болтол ямар ч ажил бодохыг хүсэхгүй байгаа бол дээд талын гишгүүрүүд танд тохирохгүй. Хамгийн гол нь та хийж буй зүйлдээ аз жаргалтай, дуртай байх л чухал шүү дээ.

Амаа хамхиад сонс
Хэрвээ та юу мэдэхгүйгээ мэдэхгүй бол хэн нэгэн туршлагатай хүнээс зөвлөгөө ав. Хорвоо ертөнц дээрх бүх зүйлийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөр.

И-коммуникэйшн ба жинхэнэ коммуникэйшний ялгааг ойлго
Хүмүүстэй харилцана гэдэг гагцхүү мэдээлэл солилцоод зогсохгүй, холбоо тогтоодог. Электрон харилцаа хөгжсөн өнөө цагт, хүмүүс хоорондын амьд харилцаа байхгүй болсон билээ. Үр бүтээлтэй ажилтнууд харин амьд харилцааны өгөөжийг ойлгодог бөгөөд ашиглаж чаддаг байна. Хэрвээ та тухайн хүнтэй шууд холбогдож чадахгүй бол хэрхэн үнэ цэнийг бий болгох билээ дээ.

Борлуулалтын ур чадвар эзэмш
Борлуулалтын ур чадвар бол зайлшгүй байх ур чадваруудын нэг. Танд наад зах нь шинэ санаагаа танилцуулах үед ятгах техник хэрэг болно биз дээ. Мөн түүнчлэн карьер хөөж, тушаал ахихыг эрмэлзэж байна гэж бодоход л та өөрийгөө борлуулах хэрэг гарна.

Хэрэв эвдрээгүй л бол бүү зас
Ямар нэгэн зүйлийг өөрчлөх ганцхан шалтгаан бол илүү сайн болгох юм. Аливаа өөрчлөлтийн үйл явц нь зарим тохиолдолд ажилтнуудын бүтээмжид сөргөөр нөлөөлж, дарамт шахалт болдог. Иймээс та “Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр хэтийн төлөвлөгөөндөө нийцэхгүй зүйлсийн хойноос хөөцөлдөж цагаа дэмий үрэх хэрэггүй юм.

Амьдарсан шиг амьдар
Тушаал дэвших, шагнал урамшуулал авах нь сайхан л байдаг. Гэсэн ч амьдрал богинохон шүү дээ. Танд гэж зөвлөхөд “Ажлаа хэзээ ч бүү гэртээ авч харь”.

Ээлжит амралтын хугацаандаа “Үгүй” гэж хэлж сур
Амралтаа авч байх үедээ, амарсан шиг л амар. Амарч байх үедээ имейл шалгах, тэгэх ингэх зэрэг амлалтыг бүү өг. Зүгээр л сайхан амарч бодол санаагаа цэгцлэн, ажилдаа орох үедээ эрч хүчээр дүүрэн байгаарай.

Эх сурвалж: GOGO.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close