Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Эрэгтэй жүдочид багаараа тэргүүллээ

Спорт

Эрэгтэй жүдочид багаараа тэргүүллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Цюжинь хотноо зохион байгуулсан 10 дахь удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд манай эрэгтэй баг алтан медалийн эзэд болж Төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Харин эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна. Энэ удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдочид өрсөлдсөн юм. Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 10 медаль хүртсэн.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Үндэсний шигшээ баг, “Увс нуур” дэвжээний тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-д ОУХМ Ц.Хулан нар алтан медаль хүртсэн бол эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медалийн эзэд болжээ. Мөн эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн юм.
Д.Өлзий
Эх сурвaлж:  Монцамэ агентлаг
Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top