Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

С.Батцэцэг Ази тивийн аварга боллоо

Спорт

С.Батцэцэг Ази тивийн аварга боллоо

2017 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг алтан медаль хүртлээ. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, МУГТ Соронзонболын Батцэцэг өчигдөр гурван барилдаан хийж гурван удаа өрсөлдөгчөө цэвэр яллаа.

Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Ёныг цэвэр, хагас шигшээ барилдаанд эзэн орны Риту Ритуг мөн цэвэр ялсан байна. С.Батцэцэг аваргын төлөө Японы бөх А.Гимпейтэй барилдан цаг дуусахаас 5 секундын өмнө мөн цэвэр ялснаар Азийн АШТ-д анх удаа түрүүллээ.

С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж тивдээ анх удаа түрүүллээ. Тэрээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.

Б.ГЭРЭЛ

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top