Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Жэки Чан: Сайн киног сурталчлах шаардлагагүй

Жүжигчин

Жэки Чан: Сайн киног сурталчлах шаардлагагүй

-Кинонд тантай хамтран тоглосон жүжигчин Жонни Ноксвиллийн тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Тэр яг л жүжигчин Крис Таккер болон Оувэн Уилсон нарын холимог л гэсэн үг. Маш алиа залуу.

Цөөхөн хэдэн жүжигчид л тийм үзүүлбэрийг Жонни шиг нүүрэндээ инээмсэглэл тодруулан хийдэг байх.

-Жонни Ноксвилл болон та хоёр кинонд гарч буй аюултай үзэгдлүүдийг хэрхэн орлон тоглогчидгүй өөрсдөө хийсэн талаараа яриач?
-Жонни надад тэдгээр үзүүлбэрүүдийг өөрөө биечлэн хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн л дээ. Би жүжигчдийн аюулгүй байдалд анхаарах ёстой. Жонни эсвэл өөр нэг жүжигчин бэртэл гэмтэл авбал кино зураг авалт тэр чигээрээ зогсоно. Тийм ч учраас би жүжигчид маань эсэн мэнд байхад анхаарч ажилладаг. Би өөрөө аюултай үзэгдэлд тоглож байхдаа бэртсэн ч цаашид үргэлжлүүлэн ажиллаж чадна гэдгээ мэддэг. Би аюултай үзэгдлийг өөрсдөө биш орлон тоглогч нь хийдэг олон ч жүжигчидтэй ажиллаж үзсэн. Нэг талаараа би энэ шийдвэрийг нь дэмждэг.

Харин Жонни анхнаасаа л бүх үзүүлбэрийг өөрөө хийх хүсэлтэй гэдгээ хэлсэн. Маш хэцүү, аюултай үзэгдлийг дахин дахин давтан хийхдээ тэр маш богино хугацаанд буцаад ажилдаа ороход бэлэн болж байсан нь намайг үнэхээр бишрүүлсэн шүү. Миний мэдэхийн цөөхөн хэдэн жүжигчид л тийм үзүүлбэрийг Жонни шиг нүүрэндээ инээмсэглэл тодруулан хийдэг байх.

-“Мөрдлөг” кинон дээрх дүрийнхээ талаар ярьж өгөхгүй юу?
-Би Фан Бинбиний тоглож буй дүрийн авга ахын дүрд тоглосон. Жонни болохоор өөдгүй залуугийн дүрд тоглосон. Түүний тоглосон дүр үргэлж хүмүүсийг хуурч, буруу замаар мөнгө олж, мөрийтэй тоглодог. Түүний нэр Макаогоос бусад дэлхийн бүх улсын мөрийтэй тоглоомны газруудын хар жагсаалтад багтсан байдаг. Би Фан Бинбиний дүрд тусалж, Жоннигийн дүрийг ОХУ-аас Хонконг хүртэл мөшгидөг.

Миний бодлоор сайн киног сурталчлах шаардлага байдаггүй.

Мөрдлөгийн үеэр бидний дүрүүд галт тэрэг, онгоц эсвэл автомашин зэрэг уламжлалт тээврийн хэрэгслүүдийг ашигладаггүй. Бид морь эсвэл илжиг унаж, явганаар алхаж, голыг  салаар туулж, ууланд авирч, нэг үгээр хэлбэл бид А цэгээс Б цэгт  хамгийн ер бусын, онцгой байдлаар хүрсэн дээ. Үнэхээр солиотой байсан шүү.

-Үзэгчид тус киног үзээд юу олж аваасай гэж та хүсч байна вэ?
-Хүмүүс надаас үргэлж тэр энэ кино хэр гоё болсон бэ гэж асуудаг л даа. Гэхдээ би хэзээ ч киноны талаар тийм өнцгөөс ярихгүй. Миний бодлоор сайн киног сурталчлах шаардлага байдаггүй. Тийм учраас зүгээр л өөрсдөө очиж үзээд, таалагдсан үгүйгээ надад хэлээрэй.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top