Бусад хүмүүс

10 настай охин төр засагтаа гомдон уйлж байна

Монгол Улс хойч ирээдүй болсон хүүхдүүддээ зориулан сар бүр 20,000 төгрөг өгдөг болоод багагүй хугацааг үдэж буй. Гэвч энэ мөнгө хүүхэд бүрд хүрч чадахгүй байгаад ард иргэд ихэд шүүмжлэлтэй ханддаг. Хүүхдийн мөнгө авах боломжтой хүүхдүүдийн жагсаалтад багтаж чадаагүй 10 настай Л.Бранижил охин эрх баригчдад хандан сар бүр захидал бичдэг ажээ. Тэрээр хэлэхдээ “Намайг Л.Бранижил гэдэг. Би 5 настайдаа хагас өнчин болсон, 8настайдаа бүтэн өнчин болсон. Надад хүүхдийн мөнгө сар бүр ирдэггүй. Тэгээд би сар бүр захидал явуулдаг, гэхдээ миний захидлын нэгийг ч уншиж байгаагүй. Хүн болгоныг битгий ялгаварлаж харьцаасай гэж бичдэг. Тэгээд миний захидлыг нэг ч гишүүн олж уншдаггүй гэдэгт би маш их харамсаж байна” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Түүний ярьсанчлан хүүхдийн ямарваа нэгэн байдлаар ялгаварлах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийн гэрээ конвенцод хүүхдийг ямарваа хэлбэрээр ялгаварлан алагчлахыг хориглох тухай заалтад Монгол улс нэгдсэн байдаг. Тус гэрээнд АН-ын дарга С.Эрдэнэ гурван жилийн өмнө гарын үсэг зурж НҮБ дэх 41 дэх улс болгосон байдаг ажээ. Ийм гэрээ конвенцод гарын үсэг зурж нэгдсэн улс орон хүүхдүүдээ амьдралын төвшнөөр нь ялгаж, халамж үйлчилгээ үзүүлж буй нь өөрөө зүй бус үйлдэл бөгөөд энэхүү охины яриа хүүхдийн мөнгө очих ёстой эзэндээ очиж чадахгүй байгааг бэлхнээ харуулж байна.

Image may contain: 1 person, camera

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close