Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Хятадууд Саран дээр амьдрах бэлтгэлээ хийж эхэлжээ

Мэдээ

Хятадууд Саран дээр амьдрах бэлтгэлээ хийж эхэлжээ

Дэлхийн дагуулыг эзэмших хэтийн төлөвлөгөөний хүрээнд Хятадын оюутнууд саран дээрх орчинтой ижил нөхцөл бүрдүүлсэн лабораторид 200 хоног амьдрахаар болжээ.

Бээжингийн Бэйхан их сургуулийн сансар судлалын ангийг төгсөж байгаа дөрвөн оюутан лхагва гарагт 160 метр.кв талбайтай Юүэгон-1 (Сарны ордон) гэх нэртэй лабораторид орж, амьдарч эхэлсэн байна. Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй оюутан эхний ээлжинд 60 хоног байрлана. Дараа нь дахин дөрвөн хүн тэдний орыг эзэлж, 200 хоног болох ажээ.
Сайн дураараа туршилтад оролцож байгаа оюутнууд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдах гэнэ. Тэд өөрсдийн ялгадсаа био-ферментийн аргаар задалж, тэнд ургуулж байгаа үр тариа, хүнсний ногоонд ашиглах юм. Өөрөөр хэлбэл гаднаас ямар ч хангамж авахгүйгээр бүгдийг дотроосоо хангана.

Юүэгон-1-ийг дэлхийн гурав дахь био аргаар өөрийн амьдралыг бүрэн тэтгэдэг лаборатори гэж үзэж байгаа ба Хятадын хувьд анхных нь юм. Үүнээс өмнө 2014 онд 105 хоногийн туршилт амжилттай хэрэгжиж байжээ.

Эх сурвалж: Japan Times

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top