Энтертайнмент

Слава будаа чанарын шаардлага хангахгүй байна

Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг “ТЭСО” компанийн оруулж ирдэг “Слава” брэндийн цагаан будаа болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний талаар иргэд үргэлж л гомдол мэдүүлж байдаг.

Тус бүтээгдэхүүнүүдийн хувьд хадгалалтын горим тэр бүр даадаггүй юу эсвэл тийм амархан мууддаг бүтээгдэхүүн үү ч гэж бодмоор. Учир нь мэр сэр хорхойтой будаа хэмээн хэрэглэгчид бичлэг үзүүлэн гаргадаг. Түүний нэгэн жишээг саяхан нэгэн хэрэглэгч өөрийн фэйсбуук хуудаснаа нийтэлсэн байв.

Уг бичлэгт “Слава” цагаан будаа авч хэрэглэх гэсэн боловч уутандаа хөгцөрч ногоорсон байдалтай байгааг дэлгэн харуулсан байжээ. Түүнчлэн өөрийн бухимдалаа ийн илэрхийлж, сэтгэгдэл бичсэн байсныг хүргэж байна.

 Энэ бол нэг удаагийн тохиолдол биш юм Өмнө ч бас хэрэглэгчид тус бүтээгдэхүүний талаар олон гомдол мэдүүлэн олон нийтийн сүлжээ сайтаар тарааж байсныг мөн хүргэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close