Бусад хүмүүс

”The Voice оf Mongolia” шоуны ялагч шагналаа авчээ

he Voice of Mongolia” шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Ц.Энгүүн 2000 оролцогчоос шилдгээр шалгарсан. Тэрээр ялагч болсноор “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашины эзнээр тодорсон юм. Тэгвэл өнөөдөр шагналаа гардаж авчээ. Энэ талаар Монгол HD телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ ” Voice of Mongolia 2018 шоуны ялагч Ц.Энгүүн шагналын машин болон 100,000,000 -ын дуу бичлэгийн гэрээний шагналаа авлаа. Түүнд баяр хүргэе. Чамд санал өгсөн зуу зуун мянган хүний хайр хүндэтгэлийн дааж, үе тэнгийнхээ олон залууст сайн үлгэр дууриалал болж яваарай” гэж жиргэжээ.

Эх Сурвалж Zindaa.mn

А.Түвшин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close