Бусад хүмүүс

Илүү цагаар ажилладаг хүмүүсийн нийтлэг ТАВАН муу зуршил

Та ажлаа цагт нь амжуулаагүй улмаас илүү цагаар ажиллах шаардлагатай болж байсан уу? Тэгвэл илүү цагаар ажиллаад байгаа, ажиллаж байсан танд зориулан Японы зохиолч Ишида Жүнгийн “Амжилттай яваа хүмүүс яаж цаг заваа зохицуулдаг вэ” номонд бичсэн “Илүү цагаар ажилладаг хүмүүсийн нийтлэг таван муу зуршил болон зөвлөгөө”-г танилцуулъя.

1. Тэд хувийн муу зуршилтай

Эдгээр хүмүүс ажлаа амжуулж сурах гэхээс илүү эхлээд “хувийн муу зуршлаа” засах хэрэгтэй. Тухайлбал зав олдвол интернет хэрэглэх мөн замбараагүй идэх гэх мэт.

Хэрвээ та ийм зуршилтай бол юуны түрүүнд өөрийн муу зуршлаас салж, сайн зуршилтай болох хэрэгтэй. Тэгж байж та ажлаа зохицуулж сурна шүү дээ.

2. Хэцүү ажлаасаа зугтаж, амархан ажил хийдэг

Танд ажил хийхэд хэцүү санагдах үед та ажилтайгаа хамааралгүй материал унших, эсвэл илүү амархан хийж чадах ажил хайх гэж оролдож байсан уу?

Тийм бол та яг одоо анхаарлаа төвлөрүүлээд амархан ажлаасаа биш хүнд ажлаасаа хийж хэвшээрэй.

3. Тэдний эргэн тойрон нь замбараагүй байдаг

Та хэрэгтэй юмаа ажлын ширээ эсвэл өрөөнөөсөө хайхад цаг их зарцуулна гэж бодож байсан уу?

Тэгвэл яг одоо ширээ болон өөрийн өрөө, цүнх гээд эргэн тойрны юмсаа цэгцэлцгээе. Таны дарга танд “Тэр материалыг аваад ирэх үү?” гэхэд шууд л гаргаад өгөхөд бэлэн байх орчинг бүрдүүлээрэй.

4. Тэд “зав гарахгүй байна” гэж хэлдэг

Та кино болон амьд хөгжмийн тоглолт үзмээр байсан ч зав гарахгүй эсвэл боломж нь олдохгүй байна гэж өөртөө гомдож байсан уу?

Тэгвэл та цаг олдвол “энийг, тэрийг хийе” гэж бодолгүйгээр “хиймээр байгаа зүйлээ хийхийн тулд хэзээ цаг гаргах вэ” гэж бодож сурах нь хамгийн чухал юм шүү. Тиймээс та ач холбогдлоор нь жагсааж байгаад “хиймээр байгаа зүйл”-үүдээ төлөвлөж сурах хэрэгтэй.

5. Тэд гэнэтийн ажилтай тулгарвал хувийн ажлаа хойшлуулдаг

“Өнөөдрөөс эхлээд өдөрт 30 минут Англи хэлний хичээл хийнэ” гээд та өөртөө зорилго тавилаа гэж бодъё. Энэ үед танд гэнэтийн ажил гараад ирвэл яах вэ?

Арай та өөрт тавьсан зорилгоо хойшлуулах эсвэл сайн биелүүлэхгүй байдаг юм биш биз. Тийм бол та цаашдаа хаана, юу хийх талаараа нарийвчилсан төлөвлөгөө гаргаж сурах хэрэгтэй шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close