Бусад хүмүүс

Өнөөдрөөс эхлээд нүүрэндээ 12-хон минут зориулаад гэрэлтсэн, толигор арьстай болоорой!

Нүүрний дасгал нь арьсыг илүү уян зөөлөн, чанга болгох ач холбогдолтой гэдгийг сүүлийн үед хүмүүс ихээр ярих болсон. Нүүрний йога хийснээр цусны эргэлт нэмэгдэж, хаван буулгах, царайны хувирлыг илүү тодотгох гэх мэт маш олон давуу талтай аж. Мэргэжилтнүүд 40-65 настай 16 эмэгтэйг 20 долоо хоногийн хугацаатай туршилтанд хамруулжээ. Энэ хугацаанд оролцогчдоор дух, хөмсөг, нүд, ам, хүзүүний булчин ажиллуулах дасгал хийлгэсэн байна. Үр дүнд нь тэдний нүүрний арьс татагдаж, үрчлээ буурч, хөгшрөлтийн үйл явц нь удааширчээ.


Дээрх үр дүнг та ч гэсэн өөрөө туршиж үзэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд нүүрний үрчлээ арилгах 12 минутын “шидэт” дасгалыг дагаад хийгээрэй.

Хэрхэн үр дүн гардаг вэ?

Нүүрний дасгал нь дух, нүд, уруул орчмын жижиг судал, үрчлээг арилгахад тусална. Арьсыг чангалж, залуухан харагдуулна. Гэхдээ хоёрхон өдөр хийгээд өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй. Дасгалаа өдөр бүр хичээнгүйлэн хийж, хүссэн үр дүндээ хүрээрэй.

Цуврал дасгалуудыг эхлэхийн өмнө гараараа нүүрээ дарж бэлдэнэ. Доорх дасгалуудыг ядаж 10 өдөр дарааллан хийгээрэй.


Дасгал 1

Уг дасгал нь духны булчинг ажиллуулж, тэр хэсгийн үрчлээг багасгахад тусална.

Зурагт үзүүлсэн шиг хуруугаа духан дээрээ байрлуулна.

Хөмсгөө гайхаж байгаа мэт дээш доош өргөж, буулгана.

Духан дээрээ ямар нэг зураас үүсгэхгүй байх хэрэгтэй.

10 удаа давтана.


Дасгал 2

Нүд орчмын үрчлээсийг тэнийлгэнэ.

Нүдээ баруунаас зүүн тийш хөдөлгөнө. Тэгээд зүүнээс баруун, дээрээс доош, доороос дээш гэх зэргээр давтан хийнэ.

Зөвхөн нүдээ л хөдөлгөх бөгөөд эрүүгээ яг нэг хэвэнд байлгана.

Нэг чиглэлд таван удаа давтана.

Дасгал 3

Хамрын хажуу талын үрчлээг арилгах дасгал:

Уруулаа “О” үсэг шиг хэлбэртэй болгоно. Буцаад хэвийн байдалд оруулна.

10 удаа давтана.


Дасгал 4

Хацар унжихаас сэргийлэх дасгал:

Уруулаа жимийнэ.

Хуруугаа уруулын хоёр талд байрлуулж, зөөлөн дарна.

Уруулынхаа өнцгөөс чих рүүгээ татаж өгнө.

Эхний байрлал руу дахин шилжинэ.

10 удаа давтана.


Дасгал 5

Энэхүү дасгалыг хийснээр давхар эрүү арилж, хүзүүний булчин чангарна.

Хэлээ гаргаж, дээш болгоно.

Толгойгоо хагас өргөж, баруун тийш харна.

Толгойгоо өргөж 10 секунд болно.

Эхний байрлалдаа буцан ирж, дээрх үйлдлүүдийг давтан хийнэ.

Нэг чиглэлд таван удаа хийнэ.


Дасгал 6

Хамрын хажуу талын үрчлээсээ арилгахыг хүсвэл дагаад хийгээрэй.

Амаа ангайна.

Шүдээ уруулныхаа ард нууна.

Уруулаа ам руугаа аль болох татаж, 10 секунд барина.

15 удаа давтана.


Дасгал 7

Духны босоо үрчлээсийг арилгана.

Гараа толгойныхоо ард ав.

Дараа нь гараа духан дээрээ үснийхээ уг хэсэгт байрлуулна.

Гараараа толгойгоо бага зэрэг татаж өгнө.

Уруулаа “О” хэлбэртэй болгоод доош харна. Энэ байрлалаа 10 секунд барина.

Уг дасгалын үеэр дух тань чилж байгаа эсэхийг анзаараарай. 20 удаа давтана.


Анхаарах зүйлс:

Үйлдэл бүрийг зөв хийж байгаагаа шалгаарай. Мөн нүүрэн дээрээ хэт чанга дарахгүй байх нь чухал. Дасгалын үеэр гүнзгий амьсгаа авах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Танд амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close