Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Б.Амарзаяа, Э.Бат-Эрдэнэ нар улсын аварга боллоо

Спорт

Б.Амарзаяа, Э.Бат-Эрдэнэ нар улсын аварга боллоо

“Магнай Трейд 2017” туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 5, багийн 4 дэх удаагийн УАШТ болж өнгөрлөө. Тэмцээнд дөрвөн клубын 100 гаруй тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Багануур ХК-ийн “Уурхайчин” клубын тамирчин Б.Амарзаяа спортын мастерийн цолоо гардан авлаа. Түүнчлэн Б.Ээлт (Дуэль), О.Анударь (УБ Фенсинг), Ө.Хишигдэлгэр (Уурхайчин), Э.Энхтулга (УБ Фенсинг) нар спортын дэд мастер боллоо. 2017 оны улсын аваргаар дараах баг тамирчид шалгарлаа.

  • Эрэгтэй ганцаарчилсан:

Алт: Э.Бат-Эрдэнэ (УБ Фенсинг)
Мөнгө: Э.Дөлгөөн (Альянс Тех компани), (УБ Фенсинг)
Хүрэл: Ц.Жигжидсүрэн (БльюМон групп), (Дуэль)
Э.Нямлхагва (УБ Фенсинг)

  • Эмэгтэй ганцаарчилсан:

Алт: Б.Амарзаяа (БльюМон групп), (Уурхайчин)
Мөнгө: Б.Цолмон (УБ Фенсинг)
Хүрэл: М.Нямжаргал (Уурхайчин)
О.Должансүрэн (Магнай Трейд ХХК), (Дуэль клуб)

  • Эрэгтэй баг:

Алт: УБ Фенсинг 1 (Э.Дөлгөөн, Э.Нямлхагва, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга)
Мөнгө: Хангарьд (Б.Батхүү, Б.Хаш-Эрдэнэ, Б.Амарболд, Б.Бат-Эрдэнэ)
Хүрэл: Дуэль 1 (Ц.Жигжидсүрэн, Б.Ээлт, Э.Төгсбаяр, Б.Буяндэлгэр)

  • Эмэгтэй баг:

Алт: Уурхайчин (Б.Амарзаяа, М.Нямжаргал, Ө.Хишигдэлгэр, Б.Анхзаяа)
Мөнгө: Дуэль (О.Должансүрэн, Х.Энэрэл, О.Золбоо, М.Жаргалмаа)
Хүрэл: УБ Фенсинг 1 (Б.Цолмон, А.Халиунаа, Э.Орхон, О.Анударь)

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top