Бусад хүмүүс

ШОУЧИН НӨХРӨӨ ЯАЖ ЗАСАХ ВЭ НАДАД ТУСЛААЧ…

Сайн байцгаана уу? Би нөхөртөйгээ 4 жил үерхээд хүүхэдтэй болсон. Одоо хүү минь нэг настай. Хүү маань гэдсэнд байхад япон руу ажил хийнэ гээд 3 жилээр явсан.

Тэгээд хол байж тэсэлгүй жил болоо л хүрээд ирсэн. Би ч баярлаад л одоо ёстой хамтдаа сайхан амьдарна даа гэж бодож байтал юу вэ? Нэг гэрт ороод ердөөсөө таарч тохирохгүй жоохон юман дээрээс болоо л байнга хэрэлдэнэ. Тэгээл гараал шоудаад алга болчино. Архи дарсыг ёстой байнга хэрэглэнэ. Тэгээл өглөө нь албатай юм шиг надаас бантан нэхэж уурлаал. Өөрөө гараа л шоудчаал цуглуулсан хэдэн төгрөгөө үрж үрж орж ирж хоолоо идэж гэдсээ илээ л хэвтчинэ. Гэр орны ажил түй ч хийхгүй. Намайг нэг зарц шиг л үзээд байдаг.

Аа тэгээд гэрт хүүхдээ хараад байж байгаа намайг их хардахын гайхмаар. Тэгээд манай ээж болон гэрийхнийг минь огт хүндэлдэггүй байж өөрөө л хүндлүүлэх гээд байдаг. Тэгэхдээ их цайлган. Аймар түргэн ууртай уурласан үедээ хэлэх хэлэхгүйгээр хэлнэ. Тэгсэн хэрнээ дараа нь дандаа уучлалт гуйна. Хамт байж үзээ л хамаг муу муухайг нь мэдлээ.

Гэхдээ надаа их л хайртай юм шиг байгаан. Яваад өгөхгүй байнга уучлал гуйж ирнэ. Архинд дуртай боловсролгүй нэг тийм нахаалны л нөхөр. Бид 2 одоо тусдаа байгаа буцаж нийлэх хэрэг байгаа юу үгүй юу хамгийн гол нь хүүгээ л аавтай нь өсгөчих юмсан гэж бодох юм. Гэтэл энэ хүн засрах болов уу. Хүү минь архи уудаг хүний дэргэд бүр буруу хүмүүжих болов уу. Энэ хүнийг засахын тулд надаас шалтгаалах зүйл байгаа болов уу. Та хэд зөвлөөч. Манай ээж бол битгий эргэж нийл гээд л байгаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close