Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Шуурхай: С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшвэл О.Баасанхүү намаасаа гарна гэв

Улс төр

Шуурхай: С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшвэл О.Баасанхүү намаасаа гарна гэв

МАХН-ын Бага чуулганаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “МАХН 114 дэмжигчтэй том нам. Тус намаас зангарагтай, хуулийг ёсчлон биелүүлэх цэвэр хүн дэвшээсэй гэж би хүсэж байсан. Өнөөдөр болсон Бага чуулганы үеэр мөн адил энэ байр сууриа илэрхийлсэн. Би хувьдаа С.Нарангэрэлийг оруулж ирсэн. Энэ хүн УИХ-ын гишүүн байсан мөн академич хүн. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхийг би эсэргүүцэж байна. Мөн үүнийг тууштай эсэргүүцэх болно. Намын хувьд МАХН-ын харьяат эсвэл нам бус гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байх ёстой. Маргааш албан бичгээ СЕХ-нд өгнө. МАХН-ын удирдлага С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн шийдвэрээрээ намайг намаас гарах нөхцөл байдал руу түлхэж байна” гэв.

Continue Reading
Advertisement Smiley face
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top