Бусад хүмүүс

106 настай эмэгтэйн урт наслалтын нууц нь их хачирхалтай

Английн Өмнөд Йоркширийн иргэн Мэдлин Дай нь 1912 онд төржээ. Тэрбээр одоо 106 настай ч эрүүл саруул, аливаа асуудалгүй нэгэн аж. Мэдлин 103 нас хүртлээ гэртээ ганцаараа амьдарчээ. Тэрбээр урт наслалтынхаа нууцыг үерхэл болон гэрлэлтээс болж үүсдэг стрессээс хол байж, сексээс татгалздагтай холбон тайлбарласан байна. Мэдлин амьдралдаа нэг ч удаа болзоонд явж байгаагүй гэнэ. Пабд анх удаагаа очихдоо тэрбээр 90 настай байжээ. Бүхий л насаараа ном үдэгчээр ажилласан тэрбээр чөлөөт цагаараа юм оёж, цэцэрлэг арчилдаг гэнэ.

Мэдлиний дүүгийн охин, 80 настай Диана Хитон “The Sun” сонины сэтгүүлч нарт ярихдаа “Би түүнээс эрчүүдийн талаар асуухад Мэдлин “Би хэзээ ч эрэгтэй хүнтэй уулзаж байгаагүй. Иймээс л би одоог хүртэл амьд байгаа юм” гэж хариулдаг” гэжээ. Дүүгийнх нь ярьж байгаагаар Мэдлин хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй, биеэ даасан зан ааштай гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close