Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Богдхан уулын зогсоолын ажил наадмаас өмнө дуусна

Мэдээ

Богдхан уулын зогсоолын ажил наадмаас өмнө дуусна

Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 маршрут байдаг.

Эдгээрээс хамгийн том нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт явган аяллын маршрут юм. Энэ чиглэлд  амралтын өдрүүдээр л гэхэд 4000-5000 иргэн ирдэг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашины бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг байна.

Түүнээс гадна зохион байгуулалт, дэд бүтэцгүйгээс болж хог хаягдал маш их байдаг хэмээн уугуул иргэд болон тэнд аялж, зугаалж, явган аялал хийдэг хүмүүс багагүй гомдол ирүүлдэг аж.

Иймд энэ хүндрэлийг арилгах зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран Зайсангийн аманд явган аяллын замын эхэнд 12620.3 м² /1.2 га/ газарт авто зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг авто зогсоолын цогцолборт зориулж 3  тэрбум орчим төгрөгийн төсвийг ИТХ-аараа батлуулаад байна.

Нийтдээ 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоол зэргийг бий болгох юм.

Авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч “Монголын үндэсний их сургууль”, “Универсал политехник коллеж”, “Юко“ ХХК-ий эдэлбэр газраас нийт  1.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэхүү авто зогсоолын цогцолборыг байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болно гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

Түүнээс гадна одоо байгаа авто зам нь 1976 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгдээгүй байна.

Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу хугацааны хувьд баяр наадмаас өмнө энэ ажил дуусах аж.

Continue Reading
Advertisement Smiley face
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top