Олны танилСпорт

Боксчин П.Сэрдамба Шинэ амрагтайгаа нялуурч явна…

Дэнжийн мянгаас гаралтай хөөрхөн боксчин хүү П.Сэрдамба Бээжингийн олимпийн дэвжээнээс элэг нэгтнүүдийнхээ цөсийн хөөргөсөн нь саяхан мэт. Хүүхдэрхүү цайлган зан, эгэл боргил зангаараа олны хайр өхөөрдлийг татаж имижээ бүрдүүлсэн гавьяат маань Долоон буудалд аавтайгаа амьдарч, хоногийн хоолоо залгуулахын тулд хоосон лааз цуглуулж, болохоо байсан үед айлын хашааны банз ч сугалж явснаа нуулгүй ярьж байсан удаатай. Ийм амьдрал дундаас Олимпийн мөнгөн медальтан төрснийг ёстой хувь төөрөг, аз, ёндоо гэхээс яахав. Хамгийн сонирхолтой нь түүнд энэ их амжилт, эхнэр охин хоёртой нь зэрэгцэн ирж байв аа. “Эхнэр бид хоёр урд нь Нарантуулаас хувцас авдаг байсан.

Одоо олны танил болчихсон юм чинь хорооллоос хувцсаа авна аа” гэж нүд нь гялалзанхан ярьж суусан тэр цагаас хойш нэгэнт 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дахин нэг шинэ хүн хүлээж авч, бүл нэмсэн хосууд хоёр тийш болсон таагүй мэдээ бидэнд байна. П.Сэрдамба гэргийдээ байр сав, юу байдгаа үлдээж, Анагаах төгссөн, өдгөө хувийн эмнэлэгт ажилладаг Од хэмээх өөрөөсөө дүү бүсгүйтэй нэг гэрт орж, хамтын амьдралдаа сэтгэл шулуудсан байна.
П.Сэрдамбын гэргий С.Золзаяа нь бөө удганы тэнгэр хүлээж авсан, орцтой, юмтай бүсгүй гэдэг. Гэвч бөө удганых нь тэнгэр бүү хэл, хүү, охин хоёр нь П.Сэрдамбын сэтгэлийг уяж, тогтоож чадаагүйг бодоход Од бүсгүй овоо жаатай нэгэн болж таарах нь.

Бээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамбыг хүүхдэрхүү төрх инээмсэглэл нь ихэд чимдэг байв. Нас нь 20 гарчихсан залуу 48 килограммын жинд зодоглохоор бүр “нялх” харагддаг байсан. П.Сэрдамба олимпоос мөнгөн медаль авах үедээ найз охинтой, хүргэн ахынхаа дүүд сэтгэл алдарснаа нуугаагүй. Давхар давхар, гүн бат ураг барилдсан хос залуу хоёр ч хүүхэдтэй болж, амьдрал нь олны нүдэн дээр цэцэглэж байсан. Харин 2013 онд П.Сэрдамба “нэгдүгээр хүн”-ий татаасаар хурган дарга болж, аж амьдрал нь сайжрахын хэрээр хүүхдэрхүү ааш нь өөрчлөгдөж “том” болсон гэдэг. Авааль гэргий, хүүхдүүдээ орхиж өөр бүсгүйтэй амьдрах болсон. Гэхдээ МУГТ П.Сэрдамба шинэхэн амрагаа олны нүдэнд ил гаргаагүй. Саяхан болсон Ноён Бондгорын тоглолтон дээр П.Сэрдамба шинэ эхнэрээ олны өмнө гарган танилцуулж, хоёр дахь сонголтоо улам баталгаажуулав бололтой.

Дэнжийн мянгаас гаралтай П.Сэрдамбын амьдрал боксын спорттой холбогдсоноор хөлс хүчний үнэ цэнийг мэдэрсэн өдий дайны амжилтын өндөрлөгт хүрсэн. Бээжингийн олимпийн дэвжээнээс нутаг нэгтнүүдийнхээ цөсийг хөөргөсөн хийморьтой аавын хүү тэрбээр хүүхдэрхүү, цайлган зан, эгэл боргил зангаараа олны хайр өхөөрдлийг татаж байв. Түүнээс хойш буурь сууж, хүний хань, хүүхдийн эцэг болсон гавьяатын амьдралд их өөрчлөлтийг авчирсан гэргий нь түүнд охин,хүү 2 төрүүлж өгсөн. Түүний эхнэр Орос гаралтай бүсгүй бөгөөд өдгөө 2 хүүхдэээ асран гэртээ байдаг гэнэ лээ. Спортын хүний ар талыг найдвартай авч явдаг эхнэрүүдээр бахархмаар шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close